Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар дараагийн шатанд шалгарлаа

Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар дараагийн шатанд шалгарлаа
Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 2-ны өдөр “Эзэн хаан”-ы цомын тэмцээн эхэлсэн билээ.  Энэхүү тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцож байгаа юм.  Тодруулбал, - 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, - 52 кг-д М.Гандулам, - 56 кг-д О.Мөнхсайхан, - 60 кг-д МУГТ Д.Отгондалай, - 64 кг-д Б.Чинзориг, - 69 кг-д Б.Түвшинбат, - 75 кг-д Ж.Отгонжаргал нар эх орноо төлөөлөн оролцож буй юм. 
 
Тэгвэл манай тамирчдаас  МУГТ Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж,  дараагийн шатанд шалгаран үлдлээ. Харин бусад дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгасан байна. Тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөнө. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.