“Боруссия Дортмунд” Хамшек, Шюррле нарын аль нэгийг авахаар төлөвлөж байна

“Боруссия Дортмунд” Хамшек, Шюррле нарын аль нэгийг авахаар төлөвлөж байна

Германы “Боруссия Дортмунд” клуб “Наполи” болон Словакийн шигшээ багийн хагас хамгаалагч Марк Хамшекийг авахаар төлөвлөж байгаа ажээ. Эсвэл “Вольфсбург” клубээс Андрей Шюррлейг авахыг хүсч байгаа юм байна.  Энэ хоёр тоглогчийн нэгийг нь авах нь тэдний зуны солилцоо наймааны зорилго аж.

Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Наполи” Хамшекийг зарахыг хүсэхгүй байгаа аж. Тэгээд ч “Атлетико”, “ПСЖ” болон “Челси” клубүүд сонирхож байгаа юм байна. Хамшек өнгөрсөн улиралд Сери А лигт 38 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.