Алексис Санчес “Челси” рүү явахыг хүсч байна

Алексис Санчес “Челси” рүү явахыг хүсч байна

“Арсенал”-ын хагас хамгаалагч Алексис Санчесын ирээдүй ямар байх нь асуулт хэвээрээ л байна. The Telegraph-ын мэдээлж байгаагаар Чили эрийн төлөө “ПСЖ”, “Ювентус” болон Хятадын багуудаас санал ирж байгаа ч тэрбээр “Челси” рүү явахыг хүсч буй аж.

“Цэнхэрүүд”-ийн хувьд түүнийг худалдаж авахад санхүүгийн хүндрэл байхгүй. Харин “Арсенал” өрсөлдөгч багтаа шилдэг тоглогчоо зарахыг хүсэх үү, үгүй юу гэдэг л асуудал болчихоод байгаа аж.

Санчес өөрөө нэн тэргүүнд “Челси”-гийн саналыг сонсохыг хүсч байгаа бөгөөд бусад багийг ч бас орхиогүй байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.