Буффон Сери А-д тоглосон тоогоороо Занеттигийн амжилтыг эвдлээ

Буффон Сери А-д тоглосон тоогоороо Занеттигийн амжилтыг эвдлээ

Италийн Сери А лигийн хүрээнд “Ювентус” клуб “Наполи”-тэй тулсан билээ. Энэ тоглолтод Турин хотын багийн хаалгач Жанлуижи Буффон оролцсоноор Сери А лигт 615 дахь удаагаа гарч тоглосон юм.

Ингэснээр өдгөө 39 настай хаалгач “Интер”-ийн домогт тамирчин Хавьер Занеттигийн амжилтыг давж гарч, хамгийн олон тоглолтод оролцсон тоогоороо хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Одоо “Милан”-ы хамгаалагч Паоло Мальдини 647 тоглолтод оролцсон тоогоороо Буффоны өмнө бичигдэж байгаа юм. Ирэх улиралд Буффон бүтэн тоглож гэмээн Мальдинигийн амжилтыг эвдэх боломжтой билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.