Уэстбрүүк NBA түүхэнд хамгийн өндөр оноотой трипл дабл хийлээ

Уэстбрүүк NBA түүхэнд хамгийн өндөр оноотой трипл дабл хийлээ

Орлондо Межик талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглож 114-106 харьцаагаар нэмэлт цагт Тандер буулгаж авлаа. Гуравдугаар үе дуусахад 10 оноогоор хожигдож байсан Тандер шийдвэрлэх үед оноог тэнцүүлж дуусгасан бол нэмэлт цагт 12 оноог авч эсрэг багтаа дөрөвхөн оноог алджээ.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 57 оноо, 13 самбар, 11 дамжуулалтыг өгч улирлын 38 дахь трипл даблиа гүйцэтгэжээ. Тэрбээр NBA-ын түүхэнд хамгийн өндөр оноотой трипл дабл хийсэн бол түүний өмнө Жэймс Хардэн энэ улиралд 53 оноотой хийгээд байлаа. Мөн лигийн түүхэнд 50+ оноотой трипл дабл 10 хийгдсэнээс дөрвийг нь энэ улиралд Хардэн,Уэстбрүүк хоёр хийгээд байна.

Харин эсрэг багаас Эван Фоурниер 24 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.