Тэтгэврийн зээлийн хүү 18 хувиас 15 болж буурлаа

Тэтгэврийн зээлийн хүү 18 хувиас 15 болж буурлаа

Тэтгэврийн зээлийн хүү буурсан талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ. Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг.

Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян одоогоор хоёр айман, нэг дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь би тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд ч энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна” хэмээн мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.