Л.Эрхэмбаяр: АН-ын ихэнх гишүүд Л.Гүндалайг ёс зүйн хувьд тэнцэхгүй гэж үзсэн

Л.Эрхэмбаяр: АН-ын ихэнх гишүүд Л.Гүндалайг ёс зүйн хувьд тэнцэхгүй гэж үзсэн

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ үеэр Л.Эрхэмбаяр  АН-ын гишүүнчлэлээ гурав дахь удаагаа сэргээх хүсэлт гаргасан “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайн хүсэлтийг хүлээн аваагүй шалтгаанаа тайлбарлалаа. 

Тэрбээр  “Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намын дарга хүн. Намын даргыг чөлөөлөх асуудал тухайн намын Их хурлаар шийдэгдэх учиртай. Гэтэл уг асуудал нь шийдэгдээгүй. Өөрөө хүсэлтээ гаргасан болохоос биш, намын даргын албан тушаалаа шилжүүлээгүй байгаа шүү дээ. Тиймээс өөр намын гишүүнийг хүлээж авдаг дүрмийн заалт манайд байхгүй. Тэр дүрмийнхээ дагуу асуудлыг шийдсэн. Түүнчлэн, намын ихэнх гишүүд Л.Гүндалайг намдаа элсүүлэхэд ёс зүйн хувьд тэнцэхгүй  гэж үзэж байгаа” гэлээ.

Харин АН-ын анхдагчдын нэг хэмээн өөрийгөө тодорхойлсон БНН-ын дарга “Буян”-гийн Б.Жаргалсайханы тухайд “Одоогоор албан ёсоор гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.