АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ АН-ын даргын сонгууль хэзээ эхлэх, ямар журмаар явагдах талаар мэдээлэл өгсөн юм. 

Энэ талаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “АН-ын VI  Их хурлаас шийдвэрлэсэн томоохон асуудал бол намын даргыг бүх гишүүдээс сонгохоор болсон. Улмаар  Их хурлаас намын даргын сонгуулийг зохион байгуулах хороог байгуулсан.   Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нэг нэг төлөөлөгч орсон,  30 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо энэ сарын 8-наас ажлаа эхэлсэн байгаа.

Одоогоор 4 дэд, 339 салбар хороотойгоор сонгуулийн бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Тэгвэл өнөөдрийн буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас АН-ын даргад дэвшигчдийг бүртгэл эхэлж байна. Бүртгэл энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.  Улмаар  19-ний өдөр АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Тэр өдрөөс АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн сурталчилгааны эрх нээгдэх юм.

Ерөнхийдөө АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн сурталчилгааны ажил 21-ний өдрөөс идэвхжээд, улс орон даяар гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад явах байх. Сурталчилгааны хугацаа 40 хоног байна. Харин намын даргын сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлоод байна” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.