УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нар “Хаалганы цаана” орно

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нар “Хаалганы цаана” орно

Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн их гардаг. Гэсэн ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрх зүйн зохицуулалт бүрхэг байдгаас болж олон хүн амиа алдаж байгаа билээ. Тиймээс холбогдох байгууллагын мэргэжилтнүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удаа дараа өргөн барьсан ч буцаагдаж байсан. Тус хуулийг байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх байсан хэдий ч хуулийн төслийн ажлын хэсгийн ахлаг ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон.

Үүнээс болж гэр бүлийн хүчирхийллээс иргэдийг хамгаалах эрх зүйн орчин удааширч байгаа юм. Тиймээс "Хаалганы цаана " гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн аянг зохион байгуулж байгаа ажээ. Аяны хүрээнд  холбогдох албан тушаалтан, хууль тогтоогчдыг "Хаалганы цаана" орохыг хүсч , урилга явуулсан байна.

Одоогоор урилгыг  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Занданшатар нар урилга хүлээн авч, хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байгаа аж. Холбогдох албан тушаалтан болон хуультогтоогчид “Хаалганы цаана” орсноор гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амсдаг зовлон, шаналлыг өөрийн биеэр мэдрэх юм байна.

Сонирхуулахад, манай улсад 2016 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 гэмт хэрэг гарсан бөгөөд сүүлийн зургаан жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 90 хүн амиа алджээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.