С.Бямбацогт: Жаахан гэмтэл авсан, нэг их сүртэй юм болоогүй

С.Бямбацогт: Жаахан гэмтэл авсан, нэг их сүртэй юм болоогүй
Саяхан сайд нар нударга зөрүүлж, нэг нь гэмтсэн, бүр толгойдоо гэмтэл авсан талаархи мэдээлэл цацагдсан. Бүр тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хөмсгөн тус газраа оёдол тавиулсан гэж мэдээлсэн. 
 
Тэгвэл уг  асуудлаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт дөнгөж сая тайлбар өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдааны үеэр зодолдсон гэсэн мэдээлэл гараад байна. Тийм зүйл болоогүй. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн. Би зааланд тоглох, дугуй унах, ууланд авирах гэх мэтээр экстрем спортоор хичээллэдэг. Түүнээсээ болоод жаахан гэмтэл авсан. Ер нь хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг ш дээ.  Экстрем спортоор хичээллэхэд гэмтэж бэртэх  тохиолдол цөөнгүй гардаг. Нэг их сүртэй юм болоогүй” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.