Улс тунхагласны баярыг тэмдэглэж байхаар боллоо

Улс тунхагласны баярыг тэмдэглэж байхаар боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 83.7 хувийн саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. 
 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан аж. 
 
Энэхүү  хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болов. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.