СЗХ-ны гишүүдийг томиллоо

СЗХ-ны гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. 
 
Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулж ирсэн. 
 
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа учир дутагдалтай явагдаж байгаа тул маш яаралтай цэгцэнд нь оруулж, хариуцлагатай ажиллахыг сануулсан юм. Энэ үеэр УИХ-ын О.Баасанхүү горимын санал гаргасан ч түүний саналыг хүлээж аваагүй юм. 
 
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнээр нэр дэвшиж буй хүмүүсийг тус бүр дээр нь санал хураасан юм. Ингээд гишүүдийн олонхи нь дэмжиж, УИХ-ын тогтоол батлагдсанд тооцсоноор чуулганы хуралдаан завсарлалаа. 
 
Үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.