О.Баасанхүү: Зугаалж яваа хүмүүст битгий үйлчлээрэй
УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хүмүүсийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үг хэлж байна.
Дөнгөж сая О.Баасанхүү гишүүн үг хэлсэн бөгөөд тэрбээр “Гадаад улсад улс орноо төлөөлж, Монгол Улсын нүүр царай болж, гадны улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийн төлөө явна гэдэг том бөгөөд нэр хүндтэй ажил.
Гэтэл гадны улс оронд эх орноо төлөөлж буй Элчин сайдууд огт ажлаа хийхгүй байна. Намайг гадны оронд очиход тоохгүй байгаа юм чинь тэнд байгаа эрх ашиг зөрчигдөж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт эргэлзэж байна. Зүгээр нэг УИХ-ын гишүүн жижиг харагдана гэдэг чинь цаагууруу үүнийг л хэлээд байгаа юм. Би нэг их тоолгох гээд ч байгаа юм биш.
Манай улсад суугаа Солонгос, Японы Элчин сайд нар өөрийн улс орныхоо хүнийг яаж харж, хамгаалж байна. Энэ чинь тэр хүнээ сурталчилж байгаа хэрэг биш шүү дээ. Нэг сайшаалтай тал нь тухайн орныхоо хэлтэй байгаа нь таалагдаж байна. Чех хэлтэй байна гэдэг сайн. Өнөөдөр Чехтэй бид өндөр төвшинд харилцаанд хүрсэн. Н.Наранбатыг томилогдсонд талархаж байна. Гол нь дарга болохоосоо илүү хүмүүстэйгээ харилцахын төлөө ажиллаарай.
Зугаалж явж байгаа хүмүүст битгий үйлчлээрэй. Манайхан төрийн ажлаар явж байхдаа элчин рүүгээ яриад байдаг. Элдэв янзын зүйлд битгий орооцолдоорой. Улс орныхоо нэр нүүрийг сайнаар гаргаарай. Монголдоо байсан шиг битгий амьдраарай гэж хэлмээр байна” хэмээсэн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.