Г.Эрхэмбаяр: Шинэ дарга томилогдсоноор хуучин дарга ажлаасаа чөлөөлөгдөнө
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр болсон. Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны 48 дугаар хуралдааны талаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Г.Эрхэмбаяр "АН-ын Их хурал ирэх сарын 6-нд болно. Уг хурлаас Ардчилсан намын шинэ дүрмийг баталж, баталсан дүрэмд заасныхаа дагуу шинэ даргыг томилно.
Харин шинэ дарга томилогдтол З.Энхболд дарга Ардчилсан намыг удирдана. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тус намын дарга З.Энхболд өнгөрсөн долдугаар сард чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Гүйцэтгэх зөвлөлд өгсөн.
Гэвч Үндэсний зөвлөлдөх хорооны өчигдрийн хуралдаанаас “Шинэ дарга томилогдсоноор хуучин дарга ажлаасаа чөлөөлөгдөнө” гэж үзсэн" хэмээсэн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.