УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд Жамсрангийн Бямбадоржийг томилуулах саналыг тавьж, гишүүдийн 70 хувь нь дэмжсэн юм.
Нэр дэвшиж буй Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байгаа билээ.
Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.