УИХ-ын 126 суудлаас МАН 68, АН 42, ХҮН нам 8, ИЗНН, “Үндэсний Эвсэл” тус бүр 4-ийг нь авлаа

УИХ-ын 126 суудлаас МАН 68, АН 42, ХҮН нам 8, ИЗНН, “Үндэсний Эвсэл” тус бүр 4-ийг нь авлаа

Тойргийн 78 мандатын 50-ийг МАН-аас нэр дэвшигчид өвөртөллөө

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүн гарч дууслаа. 15 цагийн турш үргэлжилсэн санаал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 70 гаруй хувь нь буюу нэг сая 448 мянга 189 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө.

13 тойргийн 78 мандатын 50-ийг нь МАН, 26-г нь АН, хоёрыг нь ХҮН нам авлаа. УИХ-д тойргоос сонгогдсон нэр дэвшигчдийг танилцуулъя.

1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор:

  1. О.Алтангэрэл АН
  2. С.Ганбаатар АН
  3. Б.Батцэцэг МАН
  4. П.Мөнхтулга АН
  5. Д.Ганбат АН
  6. Г.Тэмүүлэн МАН
  7. Г.Хосбаяр АН
  8. Д.Жаргалсайхан АН
  9. Д.Цогтбаатар АН

2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс:

  1. С.Бямбацогт МАН
  2. О.Цогтгэрэл АН
  3. Б.Пүрэвдорж АН
  4. Д.Амарбаясгалан МАН
  5. Б.Чойжилсүрэн МАН
  6. Б.Түвшин АН
  7. О.Амгаланбаатар АН
  8. Б.Заяабал МАН
  9. З.Мэндсайхан МАН
  10. Э.Болормаа МАН

3-р тойрог буюу Баян-Өлгий аймаг:

  1. Х.Жангабыл МАН
  2. Т.Аубакир МАН
  3. Б.Бейсен АН

4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон:

  1. Х.Баттулга АН
  2. Л.Энх-Амгалан МАН
  3. Д.Батлут МАН
  4. Б.Бат-Эрдэнэ МАН
  5. Д.Үүрийнтуяа МАН
  6. Л.Мөнхбаатар МАН
  7. Ж.Бат-Эрдэнэ МАН
  8. Ц.Даваасүрэн МАН

5-р тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг:

  1. Б.Жавхлан МАН
  2. Ц.Туваан АН
  3. Д.Батбаяр АН
  4. Ж.Энхбаяр МАН
  5. Б.Тулга МАН
  6. Г.Дамдинням МАН
  7. С.Эрдэнэболд АН
  8. С.Лүндэг МАН
  9. Ч.Ундрам МАН
  10. Ж.Батжаргал МАН

6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий:

  1. Л.Оюун-Эрдэнэ МАН
  2. М.Бадамсүрэн МАН
  3. Ц.Идэрбат МАН
  4. У.Отгонбаяр МАН
  5. Л.Соронзонболд МАН
  6. Ш.Бямбасүрэн АН
  7. М.Ганхүлэг МАН

7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг:

  1. Р.Сэддорж АН
  2. Б.Дэлгэрсайхан МАН
  3. Л.Мөнхбаясгалан АН
  4. Ц.Мөнхбат АН
  5. Н.Наранбаатар МАН
  6. Р.Эрдэнэбүрэн АН
  7. Г.Ганбаатар АН

8-р тойрог буюу Баянзүрх дүүрэг:

  1. Ж.Чинбүрэн МАН
  2. Б.Энхбаяр МАН
  3. П.Наранбаяр ХҮН
  4. Э.Бат-Амгалан МАН
  5. Х.Булгантуяа МАН

9-р тойрог буюу Баянгол дүүрэг:

  1. Ж.Золжаргал ХҮН
  2. Х.Ганхуяг МАН
  3. Ж.Ганбаатар МАН

10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг:

  1. Н.Учрал МАН
  2. О.Батнайрамдал МАН
  3. Ц.Баатархүү АН
  4. Н.Батсүмбэрэл МАН
  5. Д.Цогтбаатар МАН
  6. Х.Болормаа АН 

11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг:

  1. Э.Батшугар МАН
  2. Н.Алтанхуяг АН
  3. Н.Алтаншагай МАН
  4. П.Сайнзориг МАН
  5. Ч.Номин МАН

12-р тойрог буюу Хан-Уул дүүрэг:

  1. Т.Мөнхсайхан МАН
  2. Ч.Лодойсамбуу АН 
  3. Ж.Алдаржавхлан

13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг:

  1. С.Амарсайхан МАН
  2. Ц.Сандаг-Очир МАН

МАН, АН, ХҮН нам, ИЗНН, “Үндэсний эвсэл” жагсаалтаас суудал авах эрхтэй болов

Нам, эвслийн жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдийн тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу саналаа өгсөн нийт сонгогчдын дөрөв буюу түүнээс дээш хувийн саналыг авсан нам жагсаалтад нэр дэвшигчдээсээ парламентад оруулах эрхтэй болно. Эвслийн тухайд хоё нам нэгдсэн бол тав, гурав болон түүнээс дээш нам нэгдсэн бол долоо хувийн санал авж байж жагсаалтаас нэр дэвшигчээ УИХ-д оруулах эрхтэй болох юм. Энэ удаагийн сонгуульд хоёр эвсэл оролцсон бөгөөд хоёулаа хоёр намаас бүрдсэн юм. Тиймээс саналаа өгсөн тав болон түүнээс дээш хувийн саналыг авч байж УИХ-д жагсаалтаас суудал авах эрхтэй болох байлаа. Энэхүү шаардлагын дагуу УИХ-д дөрвөн нам, нэг эвсэл жагсаалтаас суудал авах эрхтэй боллоо. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189  сонгогч саналаа өгсөн. Ингэснээр 57928 саналын босго давсан нам, 72410 саналын босго давсан эвсэл УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах юм. Энэхүү шаардлагыг МАН, АН, ХҮН, ИЗНН, "Үндэсний Эвсэл" хангалаа. Эдгээр нам, эвсэл дараах саналыг авсан юм.

  1. МАН-505410
  2. АН-434174
  3. ХҮН нам-147897
  4. "Үндэсний Эвсэл"-74382
  5. ИЗНН-72204

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу их үлдэгдлийн зарчмаар саналаа өгсөн сонгогчдын дөврөөс дээш хувийн саналыг авч чадаагүй 15 нам, таваас дээш хувийн саналыг авч чадаагүй нэг эвслийн авсан нийт саналыг босго давсан дөрвөн нам, нэг эвсэлд хувааж өгөх юм. Ингэснээр дөрвөн нам, нэг эвслийн нийт санал дээрх саналын тооноос нэмэгдэнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос эцсийн дүнг танилцулаагүй байгаа ч МАН жагсаалтаас 18, АН 16, ХҮН нам зургаа, "Үндэсний Эвсэл", ИЗНН тус бүр дөрвөн суудал авахаар байна. Ингэснээр дараах хүмүүс УИХ-д сонгогдох боломжтой.

МАН:

  1. Г.Лувсанжамц
  2. М.Энхцэцэг
  3. Ч.Анар
  4. О.Саранчулуун
  5. Д.Рэгдэл
  6. Д.Ганмаа
  7. С.Эрдэнэбат
  8. М.Мандхай
  9. Д.Энхтүвшин
  10. Б.Уянга
  11. Ж.Галбадрах
  12. А.Ариунзаяа
  13. Б.Баярбаатар
  14. Б.Хэрлэн
  15. Д.Бум-Очир
  16. О.Номинчимэг
  17. С.Зулпхар
  18. Х.Баасанжаргал

АН:

  1. Л.Гантөмөр
  2. С.Одонтуяа
  3. Ж. Батсуурь
  4. С.Цэнгүүн
  5. Ө.Шижир
  6. Ж.Баярмаа
  7. Ж.Баясгалан
  8. Д.Энхтуяа
  9. Х.Тэмүүжин
  10. Б.Пунсалмаа
  11. Э.Одбаяр
  12. П.Батчимэг
  13. Г.Очирбат
  14. Б.Жаргалан
  15. А.Ганбаатар
  16. Ц.Мөнхтуяа

ХҮН нам:

  1. Т.Доржханд
  2. Л.Энхнасан
  3. П.Ганзориг
  4. Г.Уянгахишиг
  5. Б.Найдалаа
  6. Б.Мөнхсоёл

"Үндэсний Эвсэл":

  1. Н.Номтойбаяр
  2. А.Ундраа
  3. Д.Пүрэвдаваа
  4. М.Сарнай

ИЗНН:

  1. Б.Батбаатар
  2. М.Нарантуяа (Нара)
  3. Р.Батболд
  4. С.Замира

Ийнхүү УИХ-ын 126 суудлын 68-ыг нь МАН, 42-ыг нь АН, наймыг нь ХҮН нам, дөрвийг нь ИЗНН, үлдсэн дөрвийг нь “Үндэсний Эвсэл” эзлэн суухаар болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ