Т.Доржханд: ХҮН намаас энэ сонгуульд дөрвөн жил бэлдэж ажилласан үр дүн гарлаа

Т.Доржханд: ХҮН намаас энэ сонгуульд дөрвөн жил бэлдэж ажилласан үр дүн гарлаа

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН намаас мэдээлэл хийх гэж байна.  

Намын дарга Т.Доржханд, ХҮН намаас энэ сонгуульд дөрвөн жил бэлдэж ажилласан үр дүн гарлаа. Тойргийн хэмжээнд нийт 635 мянган сонгогч ХҮН намд саналаа өгсөн байна. Жагсаалтаар 151 мянган сонгогч саналаа өгсөн байна. Гадаад суугаа монголчууд ХҮН намд хамгийн олон санал өгсөн байна. Бидэнд саналаа өгсөн нийт сонгогчдодоо ХҮН намаас талархал илэрхийлж байна. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.

1-рт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Үгүй бол Монгол Улсад нэг намын систем тогтох нь ээ. Парламентад нийгмийн төлөөллүүдийг  оруулж ирэх, улс төрийн хүчнүүдийг бий болгох нь ардчиллыг хамгаалах, тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чухал юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд парламентад улс төрийн таван хүчин орж ирлээ. Шинээр орж ирсэн улс төрийн хүчнүүдэд ХҮН намаас амжилт хүсэж байна.

2-рт, УИХ-д суудалтай байсан МАН, АН, ХҮН нам л тойргоос суудал авлаа. Харин ИЗНН, Үндэсний эвсэл тойргоос биш, жагсаалтаар УИХ-д тус бүр дөрвөн суудалтай болж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр манай тойргийн сонгуулийн тогтолцоо асар их мөнгө, цаашилбал асар том сүлжээ үүсгэж ажилладаг нь ХХ зууны социалист системийн хэв маягийг цааш үргэлжлүүлж байдаг.

Тэгэхээр бид Сонгуулийн хуулийг дахин өөрчлөх хэрэгтэй юм байна. Пропорциональ элементийг аль болох илүү оруулж нийгмийн бүлгүүд болон залуусын дуу хоолойг оруулж ирэх юм байна гэдгийг бүгд харж, ойлголоо. Монгол Улс дахин нэг том алхах цаг нь болсон байна гэж УИХ-д суудал авсан намууддаа уриалж байна. 

ХҮН намын нэг суудал, найман суудал боллоо. Энэ найман суудал бол Монголын ард түмний захиалга байсан. Бидэнд саналаа өгсөн иргэдийнхээ мандатыг нэр төртэйгээр хамгаалж, улс төрийн мэтгэлцээн өрнүүлж, шударгаар ажиллах болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ