Л.Гантөмөр: Бид цаашдаа эрх барьдаг улс төрийн хүчин болохын төлөө тодорхой бодлого хэрэгжүүлнэ

Л.Гантөмөр: Бид цаашдаа эрх барьдаг улс төрийн хүчин болохын төлөө тодорхой бодлого хэрэгжүүлнэ

УИХ-ын сонгуулийн дүн гарч дуусаж байгаатай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "АН-ын төлөө саналаа өгсөн сонгогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Намынхаа эв нэгдлийг хангаж сонгуульд оролцохыг зорьсон. Харамсалтай нь АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгч намдаа худалдагдах явдал гарлаа. Бид улсаа авлигагүй болгож, иргэдээ ажлын байраар хангахын төлөө ажиллана.

Бидэндтэй хамт байсан, урваагүй, дүлзэн болоогүй олон мянган гишүүддээ, сонгуулийн ажилд оролцсон дэмжигчиддээ талархал илэрхийлж байна. Бид цаашдаа эрх барьдаг улс төрийн хүчин болохын төлөө тодорхой бодлого хэрэгжүүлнэ.

Сонгуулийн сурталчилгааны үеэр амь насаа алдсан Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Баянмөнхийгөө АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор нөхөн шагнаж байна. Мөн ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр авч өгнө" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.