Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг сэргээх XVI чуулган эхэллээ

Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг сэргээх XVI чуулган эхэллээ

Монгол - Хятад - Оросын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг сэргээх XVI чуулган 6 – р сарын 8-9 өдрүүдэд болж байна. Энэхүү чуулга уулзалтад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол оролцож Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс болон Шинэ зуун мод хотын төлөвлөлтийг танилцууллаа. Танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэе

Монгол - Хятад - Оросын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг сэргээх XVI чуулган 6 – р сарын 8-9 өдрүүдэд болж байна. Энэхүү чуулга уулзалтад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол оролцож Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс болон Шинэ зуун мод хотын төлөвлөлтийг танилцууллаа.

Танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэе

Монгол-Хятад-Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын “Худалдаа, эдийн засгийн 16 дахь удаагийн нэгдсэн чуулган”-нд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ.

Бидний стратегийн түнш, мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-аас хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нартаа болон энэхүү чуулганыг амжилттай зохион байгуулж байгаа МХАҮТ-ын хамт олондоо талархал илэрхийлье.

2020 оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй ОХУ-ын  хөрөнгө оруулалттай 900 гаруй аж ахуйн нэгж, БНХАУ-ын 7500 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн 60 орчим хувийг,  гадаадын шууд хөрөнгө оруулалтын 20 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын хүрээнд Хөшигийн хөндийн 31 мянган га газарт  “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн  бүс бүхий 150.000 хүн суурьших хот байгуулах”-аар төлөвлөж байна.

Дээрх бодлого, бүтээн байгуулалтын  хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Хөшигийн хөндийн шинэ хот болон чөлөөт бүсийг байгуулах эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2021 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г,
  • Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2022 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороо”-г байгуулж, тус хороог Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн даргалж байна.

Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт өрнөх Хөшигийн хөндий нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богдхан уулын баруун урд байрлалтай. Шинэ суурьшил нь дэлхийн тэргүүлэх зах зээл болох БНХАУ, ОХУ-тай төмөр зам болон олон улсын хурдны авто замаар шууд холбогдож,  мөн 23 улсын 100 хотруу шууд нислэгээр холбогдоно.

            “Шинэ сэргэлтийн цэг - Шинэ Зуун мод”  хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улсаас хууль эрх зүй болон  Олон улсын хэлэлцээрийг үндэслэн татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгоно.

            Шинэ Зуунмод хотод бизнес эрхлэхэд Монгол  Улсын зах зээлээс гадна

  • 1700 км буюу 2 цагийн нислэгийн зайд 304 сая хүн ам,
  • 300 км буюу 4 цагийн нислэгийн зайд 1,7 тэрбум хүн ам,
  • 5000 км буюу 6 цагийн нислэгийн зайд 3,2 тэрбум хүн амын зээх зээлтэй.

Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжийн дэд бүтцийн ажлыг 63 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Энэ нь Засгийн газраас 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй гол бүтээн байгуулалт юм.

АХБ-ны үзүүлж буй 100 сая ам.долларын санхүүжүүлэлтээр эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Япон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан 500.0 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогод ноогдох албан татварыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөнгөлөх боломжтой.

            Шинэ хотын бүтээн байгуулалтын эхний үе шатад Эдийн засгийн чөлөөт бүсийг амралт аялал, жуулчлал, худалдаа үйлчилгээ, соёлын үзвэр үйлчилгээ,  эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын санхүүгийн төвтэй хослуулан цогцоор төлөвлөөд байна.

Энэхүү төлөвлөлтийн дагуу 

  • 23 мянган ажлын байр бий болно.  
  • Жилд 3 сая жуулчин хүлээн авна.
  • Чөлөөт бүсийн орлого нь 2040 оны байдлаар 10 их наяд орчим төгрөг байхаар урьдчилан тооцооллоо.

Эдийн засгийн чөлөөт бүсэд  хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад  экспортын татвар, импортын татвар, НӨАТ, үл хөдлөх  хөрөнгийн албан татвар, ажлын  байрны төлбөр зэргээс  чөлөөлөгдөнө.

Мөн газрыг 60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж, худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг эхний таван жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

 

            Газар зүйн байршлын давуу талыг ашиглан Ачаа тээврийн нэгдсэн терминал, Тээвэр логистикийн бүстэй байхаар төлөвлөгдсөн нь Шинэ хотын онцгой ач холбогдол юм.

Тээвэр логистикийн бүс нь 400 га талбайд байрших бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Хүчин чадлын хувьд 2040 онд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлдэг агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолбор байдлаар төлөвлөж хуурай боомт болгон хөгжүүлнэ.

Үйлдвэржилтийн бүсэд экспортын баримжаатай импортыг орлох хүнсний технологийн үйлдвэр, барилгын материалын болон холимог үйлдвэрүүдийг төлөвлөсөн. Тус бүсийн

  • 520 мянган мкв талбайд үйлдвэр агуулахын барилга,
  • 5000 орчим ажлын байрыг бий болгож,
  • жилд 4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Бөөний худалдааны бүсийг

  • 370 мянган м2 талбайд  
  • 34.000 ажлын байрыг бий болгож,
  • Жилд 1.5 сая хүнд үйлчилж,
  • 4.7 сая тонн бараа бүтээгдэхүүн борлуулж,
  • 5.9 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр  урьдчилсан тооцоолол гаргаад байна.

Энэхүү бүст бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын  болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх боломжтой.  

            Тээвэр логистикийн бүс  нь ОХУ-ын хил хүртэл  350 км, БНХАУ-ын хил хүртэл 650 км-н зайнд төлөвлөгдсөн. Мөн 23 улсын 100 хотруу шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой юм.

Ази - Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хүрээнд 10 мянга гаруй барааг 100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй гишүүн орнуудын зах зээлд гаргах боломжтой.  Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Европын холбооны нэгдсэн зах зээлд 7200 гаруй бараа бүтээгдэхүүн, Япон улсын зах зээлд 9300 бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй гаргах боломжийг бүрдүүлсэн нь тээвэр логистикийн зах зээлийг бий болгож байна.  

Олон нийт ажил хэргийн бүсийн 564 га талбайд 6000 хүн ам суурьшина. Тухай бүсэд олон талт бизнесийн оффис, ажлын байр, худалдааны төвүүд төлөвлөгдсөн. Худалдаа үйлчилгээ, ажиллах орчины тав тухыг бүрдүүлсэн, амьдрах таатай орчин, байгальд ээлтэй төлөвлөлт хийхийг зорьсон.

Хөрөнгө оруулагчдад татварын хэлбэлзлээс болж таагүй нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрээ , эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой болгоно.

Шинэ зуун мод хотын Нано био технологийн төв нь өндөр технологийг хөгжүүлэх кластер хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт 420 мянган мкв барилга байгууламж баригдаж 6200 ажлын байрыг бий болно.

Нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжтой.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах цогц төлөвлөгөөний хүрээнд шинэ хотод оюутны хотхон, судалгаа шинжилгээний хүрээлэн бүхий цогцолборыг төлөвлөлсөн.

Дэлхийн тэргүүлэгч зах зээлийн орон зай, бизнесийн олон талт боломж, хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг та бүхэндээ санал болгож байна.

Баярлалаа

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ