УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг өчигдөр /2025.10.13/ 18.00 цагийн орчимд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Бид өнгөрсөн баасан гарагт энэ саналыг танилцуулж, УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Тамгын газрын дарга Б.Баасандорж өнөөдөр салаа утгатай мэдэгдэл хийсэн тул бид бүхэн албажуулж, танд энэ саналыг албан ёсоор гардуулж байна.

Д.Амарбаясгалан даргад энэ албан бичгийг гардуулах нь ашиг сонирхлын зөрчилтэй болох тул УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж танд нийт 67 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын тогтоолын төслийг гардуулан өгч байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын даргад энэ асуудлыг танилцуулж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ