Ардчилсан нам өнөөдөр /2023.01.19/ ээлжит бус их хурлаа хийж, намын даргаа сонголоо. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр бүртгэснээр албан ёсоор сонгууль эхэлсэн бөгөөд Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлсэн. Тэгвэл тус сонгуулиар Л.Гантөмөр 152 хүний санал авч, АН-ын даргаар сонгогдлоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.