Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа. Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг гүйцэтгэсэн.
Тус цэцэрлэг нь 60 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны есдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл бүрэн дуусаж улсын комиссоос зөвшөөрөл авахаар ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж ийнхүү бүрдэж байна. Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг болох юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.