МХЕГ-ыг татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагтай болно

МХЕГ-ыг татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагтай болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө. Тэрээр “МХЕГ 1600 гаруй алба хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Мөн мэргэжлийн яамдууд дээр давхардсан байдлаар 1400 орчим байцаагч энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь олон нийт иргэдэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна. Тиймээс МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналт шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж байгаа. Ингэснээр 300 орчим орон тоо хэмнэнэ.

МХЕГ-ыг татан буулгах ажил хийгдсэн дууссан. Түүнчлэн Монгол Улсын ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон үүргийн хүрээнд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангуулах учиртай. Энэ ажлын хүрээнд ЗГХГ дээр шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг бий болгоно гэж зорьж байгаа. Ингэснээр хариуцлага эзэнтэй болно гэж үзэж байна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.