“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Олон Улсын байгууллагууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Олон Улсын байгууллагууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Энх тайвны чиглэлээр Олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Нэг тэнгэрийн дор амар амгалан, гэрэл гэгээг цогцлоох нйигэмлэг”-ийн төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан зохион байгуулж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар тус нийгэмлэгийн Европ дахь салбар хариуцсан дарга Кэйт Шин “Монгол Улсын Засгийн газраас “Тэрбум мод” төслийг улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй нь бидэнд маш их таалагдсан. Тиймээс бид тус төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа иэлэрхийлэхээр таньтай уулзаж байна. Хүн төрөлхтөнд тулгамдаад буй асуудал нэг бол дэлхийн дулаарал мөн. Үүний эсрэг Монгол Улсын иргэн бүр хичээн ажиллаж байгаад талархаж байна” хэмээгээд тус хөдөлгөөнд нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, байгаль экологийн аюулгүй байдлийг хадгалахад хувь нэмрээ оруулахаас гадна Улаанбаатар хотын иргэдийн эрүүл амьдрах, гэр бүлээрээ амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх төгөл бий болгох хүсэлтэй байгаагаа хэллэв.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газар байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ажлыг эх орон даяар эхлүүлж, дэлхийн хэмжээнд санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг тод жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн юм. Үүний хүрээнд иргэн бүр, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээсээ эхлээд мод тарьж ургуулах, арчилж хамгаалахаар нэгдэж байна” хэмээгээд Засгийн газраас зохион байгуулж буй энэхүү хөдөлгөөнд Олон Улсын байгууллага нэгдэн ажиллах хүсэлт тавьж буйд талархаж буйгаа илэрхийлж, бүх талаараа дэмжин ажиллана гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.