Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 19-нд боллоо.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,

-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийг тогтоож бүртгэхэд хүндрэлтэй, нотлох баримтын үнэн зөвийг шалгах боломжгүй байдаг)

-Шийдвэр, тогтоол бусад бичиг баримт нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг
-“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй

-Гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, хугацаандаа шийдвэрлэгддэггүй, тодорхой хариу өгдөггүй

-Иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болох тохиолдол нэмэгдсэн

-Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй         

-Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэхчлэн гарчээ.

Ажлын хэсгийн дүгнэлт, саналтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

Мөн хилээр нэвтэрсэн болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой дундын мэдээллийн сантай болох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө.
Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.