С.Одонтуяа: УИХ-ын гишүүд морь унасан толгойгүй хүн шиг байдгаа болих хэрэгтэй

С.Одонтуяа: УИХ-ын гишүүд морь унасан толгойгүй хүн шиг байдгаа болих хэрэгтэй

Сар шинийн баярын өмнө ахмадууд маань сайхаан мэдээтэй шинэ сараа угтаж байгаад баярлаж байна. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ мэдэрч Тэтгэврийг нэмэх асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч шуурхай шийдэж байгаад баяртай байна. Харин УИХ-ын гишүүдээсээ ичиж байна. Ээлжит бус чуулганаар яаран сандран биш өөрсдөө манлайлал үзүүлэн ээлжит чуулганаар, төсөв батлах үеэр тооцоо судалгаатайгаар нухацтай шийдэж болох байсан.

УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнө тулгамдаж байгаа ноцтой хүнд асуудлыг хамгийн түрүүнд барьж авч шийдэх үүрэгтэй хүмүүс юм.

Б.Пүрэвдорж гишүүн болон АН-ын гишүүд чуулганы танхимаас олон удаа ярьж хэлж байсан хэдий ч тэтгэврийн сан даахгүй, дараа нь нэг мөсөн хэлэлцэнэ гэх мэт шальдар булдар шалтгаануудыг тоочин цаг их алдсан.

Энэ асуудлыг нэг хүний саналаар биш өөрсдийн толгойтой, байр суурьтай, нухацтай шийдэх боломж бүрэн байсан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.