Ерөнхийлөгч зөв чиглэл өгч Засгийн газар маш шуурхай ажиллаж сар шинийн өмнө ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэхээр болж, төсвийн хуулиа оруулж ирж байгаад талархалтай хандаж, туйлаас их баяртай байна. Ер нь бид цаашид тэтгэврийн шинэчлэлийн ажлаа эрчимтэйхэн шиг явуулахгүй бол эхлүүлсэн нэртэй орхигдуулаад байж болохгүй ээ. Ээлжит бус чуулган зарлаад ч хамаагүй Хувийн тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиа ярилцах ёстой.
Мөн нэмж хэлэхэд, тэтгэвэр бол улс төржүүлэх сэдэв огт биш шүү. Бид улс төржүүлж хэрүүл хийсээр байгаад "хэрүүлийн бузар" боллоо. Хэрүүл хийсээр баяр наадмаа өнжлөө, бөхөө барилдуулж чадахаа байлаа, сүүлдээ сар шинээрээ ч ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болохоо байлаа. Хэвийн боов тараавал хариуцлага хүлээнэ ч гэнэ үү, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх нь Монгол ёс юм шүү.
Хэрүүлийн бузраа жаахан хойш нь тавьж тал талдаа олон зүйл бодолцохгүй бол болохгүй шүү. Энэ улс орноо самарч дууслаа. Тэр жагсаад байдаг нөхдүүд тэр Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүс дээр, аав дээрээ очиж тэр жагсаал цуглаанаа хийгээрэй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.