Энэ удаагийн хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцсон. Нийт төлөөлөгчдийн 99,5 хувийн саналаар миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдлоо. Итгэл үзүүлж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг минь өндрөөр үнэлсэн намын нөхөддөө ТАЛАРХАЛ илэрхийлье.
Миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан оролцсон. Энэ дараалсан ялалтууд та бид нэг баг болж, хамтран ажиллаж чадсан гэдгийн нотолгоо юм.
Цаашид ч хамтдаа илүү их амжилт гаргаж, иргэд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Жич: Бага хурлын төлөөлөгчдийг шинжилгээнд хамруулан, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримтлан, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.