Н.Учрал: Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

Н.Учрал: Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

Хуулийн төсөлд газрын гэрчилгээ, уул уурхайн лицензийн эзэмгчдийн талаар мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан. Хэн нь мэдэгдэхгүй газар аваад хашаа хатгадаг, ухаж төнхдөг байдал үгүй болж хэн гэж хэн энэ газрыг ухаад байгаа нь, хашаалаад байгаа нь тодорхой болно. Ер нь энэ хуулийг дагаад маш олон зүйл нээлттэй, ил тод болж байгаа. Түүнчлэн сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулахдаа заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардахгүй. Цаашид хувийн мэдээлэл хамгаалах, аливаа мэдээллийн аюулгүй байдалд халдсан, зөрчсөн, хүний эрхийг хөндсөн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.