Д.Ганбат: Ажлын хэсэг байгуулагдан гишүүд өлсгөлөнгөө зогсоох шат руу орж байна

Д.Ганбат: Ажлын хэсэг байгуулагдан гишүүд өлсгөлөнгөө зогсоох шат руу орж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Тэрээр "Үүсэн нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ажлынхаа төлөвлөгөөг баталсан. УБЕГ-ын албан тушаалтнууд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж хэрэгжүүлсэн гэдгийг шалгаж тогтоохоос эхлээд нэлээд хэдэн асуудлаар төлөвлөгөө гаргасан" гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын дарга ирээд манай бүлгээс тавьсан шаардлагуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаад талархаж байна. Тиймээс энэ цаг мөчөөс зогсоож байна" гэв. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил "АН-ын бүлгийн гишүүдийн тавьсан саналыг хүлээж авч байгаа. Тухайлбал, УБЕГ-ын албан тушаалтнууд АН-ын тамганы асуудлуг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг хянаж шалгахаар боллоо. Мөн Дээд шүүхийн Тамгын газраас гаргасан улс төрийн намын лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг үнэлж дүгнэнэ. Гуравдугаарт СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдээлэл сонсохоор боллоо. Дөрөвдүгээрт, АН-ын бүлэг АТГ-т хандаж УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл авна. Ажлын хэсэг ийм төлөвлөгөө баталсан" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.