АН-ын гишүүд дөрвөн зүйл дээр тохирч өлсгөлөнгөө зогсоолоо

АН-ын гишүүд дөрвөн зүйл дээр тохирч өлсгөлөнгөө зогсоолоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралджээ. Ажлын хэсгийн түвшинд зөвшилцсөний дүнд төв талбайд өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд энэхүү үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн зургаан гишүүн өлсгөлөн зарлаад долоо дахь хоног дээрээ явж байна. АН-ын бүлэг УИХ-ын даргад хүсэлт тавьснаар Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын дарга бидэн дээр ирж, өлгөлөнгөө зогсоохыг хүсэж, бидний тавьсан шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Тиймээс бид өлсгөлөнгөө зогсоох байр суурьтай байна” гэв. Ажлын хэсгээс Улсын бүртгэлийн ерөнхий газар Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой асуудалд хууль зөрчсөн үү, Улсын дээд шүүхийн Тамгын газраас Улс төрийн намын тухай хуулийн дагуу лавлагаа гаргасан уу гэдгийг шалгана. Мөн СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайх хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр мэдээлэл сонсох юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.