Н.Чинбат 93.9 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо

Н.Чинбат 93.9 хувийн саналаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоогоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхын саналаар Н.Чинбатыг авснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгосон юм. Н.Чинбат нь 1996 оноос хойш Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байгаа аж. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна. Үүний дараа гишүүдийн дунд санал хураалт явуулахад 46 гишүүн дэмжиж, Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо.

Ц.Даваасүрэн: Шүүх зарчимтай, шударга байх ёстой

Шүүх зарчимтай, шударга байх ёстой. Тэр зарчим алдагдвал нийгэмд асар их хохирол учирна. Баярцогтыг огцруулах асуудлыг О.Баасанхүү УИХ-д оруулж ирсэн. Гэвч асуудал нь гацаад байсан. Манай О.Баасанхүү УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Баярцогтыг огцруулах асуудлыг байхгүй болгоод Лексус 570 авсан юм билээ гэх яриаг гаргасан. Өөрөө бол энэ түүхийг маш сайн мэдэж байгаа. Тийм учраас УИХ-аас сайдыг огцруулах асуудлыг Лексус 570 машинаар сольчихдог болсон юм байна гэж ойлгосон. Ер нь шүүх шударга байхын үндэс нь дээд оройгоосоо буюу Үндсэн хуулийн цэцээсээ л байх ёстой. Хатуухан хэлэхэд Үндсэн хуулийн Цэц үнэт эдлэл зардаг газар болсон. Хулгайч нар нуугддаг газар болсон. Хамгийн муу бүхэн тэнд хийгддэг болсон. Тиймээс би Үндсэн хуулийн Цэцэд ажиллах хүмүүсийг хатуухан шалгуураар шүүх ёстой юм байна гэж ойлгосон.

Г.Тэмүүлэн: Үндсэн хуулийн Цэцэд халддаг байдал өнөөдрөөр дуусгавар болоосой

Н.Чинбат багш гишүүнээр дэвшиж байгаа юм байна. Юуны өмнө танд баяр хүргэе.Өмнөх УИХ-ын үед Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрхэд халдах, хууль бус үндэслэлээр огцруулах зэрэг асуудал үүсч байсан. Бид Үндсэн хуулийн Цэцийн үндсэн үүргийн бүгд мэднэ. Тухайн үед халагдсан Амарсанаа багш улс төрийн хүчинд үйлчлээгүйнхээ төлөө, зарчимч байсныхаа төлөө огцорсон. Энэ асуудал өнөөдрөөр дуусгавар болоосой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.