Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулган Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, улмаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Одоогоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалтад 45 гишүүн оролцож, 31 гишүүн дэмжлээ. Харин холбогдох хуулийн төслүүдийг батлах тухай санал хураалтыг гишүүдийн дийлэнх дэмжсэнээр уг хууль батлагдлаа.

С.Чинзориг:Төр төрийн албан хаагчдаа ялгаад байна

- Бид нэг л зүйлийг ярьж байгаа ч учраа ололцож чадахгүй байна. Төрийн албан хаагчдад шударга хандах ёстой гэсэн асуудал. Орж ирж байгаа хуулиудад энэ мэтчилэн ялгамжтай байдал үүсээд байна. Тухайлбал, зарим төрийн байгууллагатай холбоотой хууль, хяналтын асуудал гарахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол зарим төрийн албан хаагчид нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчлагдсан. Эцсийн хэлэлцүүлгийг нь хийж байгаа Прокурорын тухай хуульд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн. Энэ мэтчилэн төрийн албан хаагчиддаа төр өөрөө тэгш бус, ялгаж харьцах юм. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ.

Л.Мөнхбаатар:ОУВС-нд хамрагдсантай холбогдуулан нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх саналыг хассан.

-Прокурор чиг үүргээ биелүүлэхдээ эдийн засгийн болон нийгмийн баталгааг уг хуульд бий болгож байгаа. Прокурорын хуулийг анх өргөн мэдүүлэхдээ Засгийн газраас санал авсан. Ингэхдээ Сангийн яамнаас Прокурорынхоо нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд олон санал ирсэн. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан бүгдийг нь эргүүлэн татсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.