Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч энэ сард тодорно. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх юм. Тэгвэл гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа аж. Энэ жил гадаадад байгаа 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдүүлсэн байна.