МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн дараа хуралдаж Бага хурлаа өнөөдөр хуралдуулахаар товлосон. Энэ дагуу өнөөдөр үдээс хойш МАН-ын бага хурал болох юм. Харин үдээс өмнө тус намын удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.
Урьдчилсан таамгаар Улсын 26 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат болон У.Хүрэлсүх нарын нэрс яригдаж байгаа билээ. Ийнхүү Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг Бага хурлаараа хэлэлцэх аж. Дашрамд дуулгахад, Өнгөрсөн парламентад нэлээд олон давхар дээлтэй гишүүд байсан тул МАН-ынхан шүүмжилж Чингисийн талбайд давхар дээл өмсөөд суулт хийх зэргээр эсэргүүцдэг байсан.
Тэгвэл одоо тус нам өөрсдөө давхар дээл өмсгөхгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн ам гараад байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.