“АСЕМ-ын Залуучуудын чуулган” эхэлж байна
АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдөр эхэлж байна. Чуулган долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох юм байна.
Олон улсын төлөөлөгчдийн хувьд 3000 гаруй залуусаас шигшигдсэн манлайлагчид гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Залуус энэ удаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх юм байна. Ингээд тодорхой үр дүнд хүрч, түүнийгээ АСЕМ-ын дээд төвшний уулзалтад гаргаж тавих учиртай.
Монголыг зорин ирсэн залууст түүх соёл, эртний монголчуудын аж амьдралын түүхээс сонирхуулахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн Чингис хааны хөшөө дурсгал, Цонжин болдог гээд түүх, соёлын олон газрыг сонирхуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн монгол залуусын хэв маягтай танилцуулах төлөвлөгөөг ч хөтөлбөртөө багтаажээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.