Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Долоо дахь удаагийн парламентын гишүүдийг СЕХ-оос 76 гишүүний нэрийг танилцуулж, амжилт хүссэн юм.
Чуулганы хуралдааныг Ерөнхийлөгч даргалан явуулж байгаа бөгөөд одоо гишүүд асуулт асууж байна. Асуултын эхэнд УИХ-ын О.Баасанхүү “Төрийн болон төрийн өмчийн байгууллагууд сурталчилгааны үеэр заал, танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах ёстой байсан ч зарим байгууллагууд үүдэндээ хамгаалалт гаргачихаад боломж олгоогүй.
Түүнчлэн өчигдөр АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж сонгуулийн зөрчлийн талаар нэлээд ноцтой баримт дэлгэсэн. Сонгуулийн өдөр ч СЕХ-оос мэдээлэл хийхдээ хоёр газар ноцтой зөрчил гарсан талаар мэдээлэл хийж байсан. Энэ асуудлуудаа шалгаж нягталсан юм уу” хэмээн асуув.
Гишүүний асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тухайн үед заал танхимын талаар гомдол ирсэн. Энэ асуудлыг тэр дор нь зохицуулсан. Түүнчлэн саналын хуудас илүү дутуу тоологдсон зүйл байхгүй. Мөн хоёр зөрчил гарсныг тэр дор нь зохицуулсан. Ер нь тэгээд энэ удаагийн сонгууль маш их хардалт, сэрдэлтийн дунд харин ч сайн зохион байгуулсны хүчинд амжилттай явагдаж дууслаа” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.