Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 11:00 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын 7 дахь удаагийн анхдугаар чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгуулийн ирц хангалттай байж, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцсон. Мөн СЕХ сонгуулийг маш сайн зохион байгуулж, үр дүнг шууд дамжуулсан нь ололт байсныг дурьдлаа. Мөн олонх болсон МАН ирэх дөрвөн жилд зөв бодлого барьж, сайн ажиллахыг сануулсан юм.
Түүний дараа төрийн дуулал эгшиглэж, анхдугаар чуулган эхэллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.