Аборигены эмэгтэй анх удаагаа Австралийн парламентад сонгогджээ

Аборигены эмэгтэй анх удаагаа Австралийн парламентад сонгогджээ

Энэ сарын 2-ны өдөр болсон Австралийн парламентын бүх нийтийн сонгуулиар анх удаагаа аборигены эмэгтэй доод танхимын гишүүнээр сонгогджээ.  59 настай багш мэргэжилтэй Линда Бурни гэх тус овгийн эмэгтэй Нью Саут Уэйлс мужийг төлөөлөн парламентад суух аж.

 Тэрбээр ABC агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийн сонгогдсон шалтгааны талаар “Австралийн хувьд үнэхээр чухал мөч бидний өмнө ирээд байна. Анх удаагаа Аборигены эмэгтэй доод танхимын гишүүнээр сонгогдсон нь Бартон хүмүүсийн хувьд ялагдал биш. Бид өнгөрсөн шөнө хамтдаа түүх бичсэн” хэмээн ярьсан байна.

Австралийн доод танхимд 2010 онд анхны аборинены хүн конгрессын гишүүн болж байжээ. Тэр бол Консерватив улстөрийн хүчин Эрх чөлөө намын Кэн Вайтт аж. Түүнчлэн, сенатад олимпийн тамирчин асан Нова Перис мөн сонгогдож байсан бөгөөд тэрбээр хамгийн анхны эмэгтэй аборигены сенатч болж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.