АН-ын дарга З.Энхболд, МАХН-ы дарга Н.Энхбаяр нар хамтран хэвлэлийн хурал хийж, сонгуулийн зөрчлийн талаар баримттай мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр АН-ын дарга З.Энхболд “Бүр дээрээсээ будилаантай сонгууль хийлээ. 76 тойргийг шалгуулах хэрэгтэй. Өчигдрийн дөрвөн зөрчил дээр дахин нэг зөрчил нэмэгдсэн.
Тодруулбал, нэг хүн хоёр удаа орж санал өгсөн байна” хэмээсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “АН-ын нэр хүнд ийм болтлоо унаагүй. Манай нам чадаагүй байлаа ч ганц суудал авна гэж байхгүй. Луйвар хийлээ гэхэд арай хэтрүүлчихлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Дашрамд дурьдахад, АН-ын дарга З.Энхболд, МАХН-ы дарга Н.Энхбаяр нар яг одоо Ерөнхийлөгчтэй уулзаж, чуулганы хойшлуулах албан ёсны хүсэлт тавих гэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.