Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг манай намынхан битгий мартаарай

Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг манай намынхан битгий мартаарай

УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган эхэлж, гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үгээ хэлж, асуулт асуулаа.

Тэрбээр “УИХ-ын гишүүн болсон бүх түшээддээ баяр хүргэе. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ-ны нөхдүүдэд баярласнаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд байхгүй тайван сонгууль болж өндөрлөлөө. 2004 онд будилаан, маргаан гарсан. 2008 онд бас маргаан гарсан. 2012 онд юу боллоо. Харин энэ удаад үнэхээр тайван, сайхан сонгууль боллоо. 

Түүнээс гадна би нэг зүйлийг хэлмээр байна.  Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг аль үеийн парламентынхан битгий мартаарай гэдгийг 65 суудал авсан намынхаа нөхдөд зориуд захиж хэлмээр байна.  Тэгээд би СЕХ-ны нөхдүүдээс ганц л зүйл асуумаар байгаа юм.   Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зүйл та бүхэн анзаарагдсан уу. Тийм бол тодорхой хариулж өгөөч” хэмээсэн юм. 

Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Ойлгомжгүй зүйл, заалт маш олон байгаа. Тийм болохоор СЕХ-ноос энэ намартаа багтаад Сонгуулийн тухай хуулийг УИХ-д өргөн барина” хэмээн хариулсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.