Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр дунд жингийнхний барилдаан болж, манай бөхчүүд алт, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Г.Одбаяр аваргуудыг ялж түрүүлсэн юм.
Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Украины Артем Хомулаг буулгаж авсан бол шөвгийн наймд Азербайжаны Телман Ялиевыг ялсан. Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг буулгаж авсан бол финалд Японы Рики Накаяаг ялж, түрүүллээ.
Харин 81 кг-д барилдсан О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Турал Хусейновыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Унгарын Аттила Унгвариг буулгаж авчээ. Харин хагас шигшээд Ираны бөх Саеид Моллайг баралгүй ялагдсан байна. Гэхдээ хүрлийн төлөө Болгарын Иваило Ивановыг ялснаар медалийн тавцанд зогсч чаджээ.
Эхний хоёр өдрийн дараах байдлаар Японы баг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэйгээр тэргүүлж байна. Харин манай баг тамирчид 1 алт, 1 хүрэлтэйгээр дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.