• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэн, цагдааг “зодолдуулаад” ард нь хэн хожих вэ

Сенсаацийн эргэн тойронд 
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг энэ сарын 03-нд батламжилсан. Гэтэл маргааш нь буюу энэ сарын 04-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр энэ шийдвэрийг эсэргүүцэн цугларсан иргэд рүү цагдаагийн албан хаагчид дайрч, тэнд байсан иргэд болоод цагдаагийн албан хаагчдын дунд багагүй үймээн болсон. 
 
Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, ЗДТГ-ын байрандаа суулт хүртэл зарлаад байсан юм. Харин энэ долоо баасан гарагийн оройноос эхлэн Баянзүрх дүүргийн нэр бүхий иргэд “Улс төрийн өлсгөлөн” зарлаж эхлээд хоёр хоног өнгөрлөө. Түүнчлэн бямба гарагийн орой өлсгөлөн зарлаж буй иргэдийн нэгийнх нь бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна.
 
Мөн одоо хэр нь цагдаагийн албан хаагчид тус дүүргийн ЗДТГ-ын байр руу хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа юм. Харин өнөөдөр ажлын өдөр, төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх учиртай ч энэ чигээрээ төрийн албан хаагчдыг тус байр руу нэвтрүүлэхгүй байвал төрийн үйлчилгээ тус дүүрэг дээр зогсох төлөвтэй байгаа юм. Энэ мэтээр дүүргийн Засаг даргыг батламжилсантай холбоотой ноцтой үйл явдлууд өрнөж эхэллээ. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудалтай холбоотой сэдвийг онцолж байна.
 
МАН-ын талаас Засаг дарга сонгогдсоноор замбараагүй байдал үүслээ
 
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжилсан билээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаа “Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-ын 19 нэр дэвшигч, АН-ын 22 нэр дэвшигч ялалт байгуулсан.
 
Гэсэн ч АН-ын гурван нэр дэвшигчийн сонгуулийн дүнгийн асуудал маргаантай байсан учир дүүргийн ИТХ Засаг даргаа сонгох боломжгүй болж, хугацаа алдсан юм. Тэгвэл өчигдөр МАН-ын талаас Засаг дарга сонгогдсоноор ийм эмх замбараагүй байдал үүсээд байна. Харин Ардчилсан намын зүгээс гурван гишүүний асуудал шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд ИТХ бүрэн эрхийнхээ дагуу Засаг даргаа сонгох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм.
 
Ардчилсан намын удирдлагад уриалга хүргүүлжээ
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдуулан хэт улстөржиж, иргэдийн дунд үймээн үүсгэхгүй байхыг АН-ын удирдлагуудад уриалжээ. Тус уриалгад “Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2017 оны аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт 1, 5, 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулахаар товлосон байна.
 
Миний бие бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн олонхийн саналаар Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг батламжилсан. Энэ нь Сонгуулийн тухай хуультай нийцэж байгаа болно. Миний бие дүүргийн Засаг дарга нарыг томилохдоо нийслэлийн иргэдийн сонголтыг хүндэтгэн, Үндсэн хуульд заасан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах” зарчмыг баримталж ирсэн.
 
Цаашид иргэдийг хууль бус ажиллагаанд татан оролцуулж, үймээн самуун үүсгэж байгаа Баянзүрх дүүргийн АН-ын удирдлагуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг уриалж байна. Бид нэг нийслэлтэй. Нийслэл хотын хөгжилд улстөржилт, талцал, хуваагдлаас том саад үгүй. Иймд Монголын том улс төрийн хүчин болох АН-ын удирдлага хий хоосон улстөржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэжээ.
 
Д.Мөнх-Эрдэнэ: Э.Бат-Амгаланг Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал болоод Хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна” гэлээ.
 
Дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ-аас тогтоол гаргаж баталснаар тухайн дүүргийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөлөөгчдийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан.
 
Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон. Нийслэлийн есөн дүүргээс Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон. Эдгээр дүүргүүдэд олонхийг бүрдүүлж байгаа дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон.
 
Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь нийслэлийн Засаг дарга томилох болно” хэмээв.
 
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг огцрохыг шаардав
 
Нийслэлийн АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон шийдвэртэй холбогдож, ноцтой асуудлууд үүслээ. Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид ялалт байгуулж, олонхи болсон.
 
Гэтэл нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, дүүргийн Засаг даргыг батламжиллаа. Үүгээр ч барахгүй цагдаа нар иргэд рүү халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Баянзүрх дүүрэгт болсон бужигнааны үеэр тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон АН-ын н.Уланмбаяр, н.Батдэлгэр нар баривчлагдсан. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн АН  тэмцэнэ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд сайн дураараа огцрох ёстой” хэмээлээ.
 
ЦЕГ: Иргэдийг Ганц худаг руу ачсан гэдэг бол худлаа мэдээлэл
 
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь буруу гэж үзэж иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Баянзүрх дүүргийн гадаа цугларсан. Энэ үеэр  цагдаа нар хүч хэрэглэж, иргэдийг бороохойдож нулимс асгаруулагч хэрэглэсэн, жирэмсэн хүн рүү газ цацсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
 
Тэгвэл үүсээд байгаа асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн ерөнхий газарт эмх замбараагүй байдал үүссэн гэсэн дуудлага ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд эмх замбараагүй байдлыг тараах, таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан. Одоогоор үймээн самуун намжсан байна. Олон нийтийн сүлжээ болон хүмүүсийн ярьж байгаа шиг иргэдийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, иргэдийг бороохойдсон гэдэг нь ташаа мэдээлэл.
 
Харин энэ үеэр иргэд цагдаагийн албан хаагч руу нунтаг зүйл цацсан хэрэг гарсан. Ямар нэг нунтаг зүйл цацсан. Хэргийн газарт шалгалт хийж байгаа. Мөн энэ үеэр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй, иргэдийг Ганц худаг руу ачсан гэх нь ч худлаа мэдээлэл. Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийг гэмтээх, нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. 
 
Сэтгүүлчийн өнцөг
 
Мөнгө үрж, сонгууль явуулах хэрэг байна уу
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг энэ сарын 03-нд батламжилсан. Гэтэл уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд цугларч, эмх замбараагүй байдал бий болгосон. Тиймээс ч цагдаагийн албан хаагчид суулт зарлаад байсан иргэдийг хүчээр тарааж, иргэд болоод цагдаагийн албан хаагчдын дунд багагүй үймээн үүссэн. Нэг талдаа ард иргэд үзэл бодлоо илэрхийлэн суулт зарлаж байхад хүч хэрэглэн, нулимас асгаруулагч цацаж, цахилгаан бороохой ашиглан суултыг тарааж байгаа нь эрх баригч намын дээрэнгүй болчимгүй үйлдэл мэт.
 
...АН, МАН хоёр албан тушаалаа булаацалдаж жирийн иргэд, төрийн цагдаа нарыг мөргөлдүүлж “наадаж” байгаа хэрэг юм. Монгол түмний уламжлалт сар шинийн баяртай зэрэгцэн болсон энэхүү хар үйл явдлын зураг, дүрс билэг энэ хэдэн баярын өдрүүдэд олон ч хүнийг тавгүйтүүлээд авлаа. Намуудын шоудалтын золиос болж буй иргэд болон цагдаа нарын бага хэмжээний мөргөлдөөний нүд хальтрам зураг, бичлэг одоо болтол цахим сүлжээнд хэдэн мянган хувь шейрлэгдэж, түгсээр байна...
 
Нөгөө талдаа суулт зарлаж байгаа иргэд цагдаагийн алба хаагчид руу гурил цацсан гээд хоёр тал талцаад явган хэрүүл хийж байгаа нь нөгөө гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг л зүйл юм. Гэхдээ энэ бүгдийн цаана ердөө л нөгөө заваан улс төрийн эрх ашиг явж байгаа. Асуудал үүсэх болсон гол шалтгаан нь Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дэмжигчид анх дүүргийн Засаг даргын Тамгын газарт суулт зарлан, дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилсон шийдвэрийг эсэргүүцсэн.
 
Тэд Баянзүрх дүүрэгт АН олонхи болсон байхад МАН-ын хүнийг Засаг даргаар томиллоо гэж үзэж байгаа гэсэн. Харин нөгөө талаас “Баянзүрх дүүргийн зургаан тойрогт мөнгө тараасан нь тогтоогдсон АН-ын нэр дэвшигчдэд сонгуулийн хороо дүүргийн ИХТ-ийн үнэмлэх олгоогүй. Дээрх зургаан тойрогт дахин сонгууль явуулахаар болсон. Тиймээс одоогийн суудлаар Баянзүрх дүүрэгт МАН 19, АН 16 суудалтай. Тэгвэл олонхи байгаа МАН-аас Э.Бат-Амгаланг томилуулахаар ирүүлсэн. Дахин сонгуулийн дүнгээр АН олонхи болсон тохиолдолд Засаг даргаа томилуулах бүрэн эрхтэй” гэдгийг нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Э.Мөнх-Эрдэнэ тайлбарлаж байгаа юм.
 
Үүнээс үзэхэд АН, МАН хоёр албан тушаалаа булаацалдаж жирийн иргэд, төрийн цагдаа нарыг мөргөлдүүлж “наадаж” байгаа хэрэг юм. Монгол түмний уламжлалт сар шинийн баяртай зэрэгцэн болсон энэхүү хар үйл явдлын зураг, дүрс билэг энэ хэдэн баярын өдрүүдэд олон ч хүнийг тавгүйтүүлээд авлаа. Намуудын шоудалтын золиос болж буй иргэд болон цагдаа нарын бага хэмжээний мөргөлдөөний нүд хальтрам зураг, бичлэг одоо болтол цахим сүлжээнд хэдэн мянган хувь шейрлэгдэж, түгсээр байна. Уг нь сонгуулийн маргааныг ингэж тэмцэлдэж шийдэх учиргүй. 
 
Ер нь ч тэгээд сонгуулийн дараа ямар нэг маргаан үүсгэж, түүнийгээ шүүхээр шийдэж, хүч түрэмгийлдэг байдал газар авах шинжтэй. Өмнөх сонгуулиар Өвөрхангай аймагт болсон үйл явдлыг өнөө хэр нь сонгогчид нь мартаагүй л байгаа байх. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт мөн л ийм үйл явдал өрнөж байна. Сонгогчдын саналыг шүүхээр шийдээд байх юм бол мөнгө үрж, сонгууль явуулаад ямар хэрэг байна. 
Үнэндээ иргэд, цагдаа нарыг хагаралдуулан “эмгэнэлт жүжиг” тавиад байгаагийн цаана хэн хожих нь тодорхой. Өөрөөр хэлбэл, аль нэг улс төрийн нам л хожих нь ойлгомжтой.
 
Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарыг ашиглаж хүч хэрэглэх, албан тушаал булаалдахдаа жирийн иргэдийг ашиглах бохир тоглоомоо болих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд энэ бүх асуудлын ард нуугдаж байхаар өөрсдөө рингэн дээрээ гарвал яаж байна. Учир нь сонгуулийн маргаан өндөрлөж, аль нэг намд ашигтай шийдвэр гарна. Үүний үр дүнд иргэд хохироод үлдэхэд улстөрчид тэдгээр иргэдийг мартана. Харин өнөөх янз бүрээрээ хэлүүлж байгаа тушаал авсан төрийн цагдаа иргэдээ хамгаална шүү дээ. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.03.05)
Малайз Хойд Солонгосын элчин...

Иргэн, цагдааг “зодолдуулаад” ард нь хэн хожих вэ

Отгонмягмар 2017-03-06

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

6 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

8 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

10 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

10 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

13 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

13 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

13 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах