АН-ын даргыг сонгох сонгууль өчигдөр болж, С.Эрдэнэ олонхийн санал авч ялалт байгуулсан билээ. Тэгвэл дөнгөж сая АН-ынхан мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн, АН-ын Бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсныг баталгаажууллаа. Энэхүү сонгуульд АН-ын 85 мянган гишүүн оролцсон юм байна.
Тэгвэл мэдээллийн үеэр АН-ын шинэ дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр “Намын даргыг бүх гишүүдээс сонгохоор шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу таван хүн намын даргын төлөө өрсөлдсөн. Бид 5 хамтдаа 21 аймаг, 9 дүүргээр явж, 20 гаруй мянган сонгогчтойгоо уулзсан. Ингэж явахад амаргүй байсан. Гэхдээ очсон аймаг болгонд АН-ын дэмжигчид идэвхтэй оролцож байсан.
Биднийг анх намын даргын төлөө өрсөлдөхөд таван тийшээ салаад явна гэж байсан. Гэвч бид таван тийшээ салаагүй, нэг үзүүрт сэтгэлээр ажилласан. Бид хэд “Хэн нь ч ялсан баг болоод хамтарч ажиллана гэдгээ зарчмын хувьд тохирсон байсан. Тэр ч ёсоор хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.
Би намын эв нэгдлийг хангах, намын үзэл баримтлалыг шинэчлэх, үндсэн дүрмийн шинэчлэлийг яаралтай хийх, бүтцийг өөрчлөх чиглэлээр ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяан ирчихлээ. Намын Их хурал удахгүй хуралдана. Энэ бүхэнд бэлтгэх хэрэгтэй гээд маш олон чухал ажил хүлээж байна. Надтай шударгаар өрсөлдсөн дөрвөн нөхөртөө баярлалаа гэж хэлье. Сонгуулийн хорооныхонд баярласнаа илэрхийлье” хэмээлээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.