Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэжээ. Энэ үед дотор нь байсан хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл хэргийн газар Онцгой байдлын алба хаагчид ажиллан амиа алдсан иргэдийн цогцсыг гаргасан байна. Тодруулбал, дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаныхан, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн 26 настай Э, 28 настай Т нарын цогцсыг гаргахаар ес хоног ажилласан юм.
Гэвч цогцосыг олоогүй тул хохирогчдын ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг энэ сарын 22-ны 16:30 цагт түр зогсоогоод байсан билээ. Улмаар уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг энэ сарын 27-ны 16:30 цагаас тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр дахин эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж эхэлсэн байна. Ингээд 156 тэвш мөс зөөвөрлөж, энэ сарын 29-ний өдрийн 17:10 цагт цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.