БНСУ-ын парламентын ордонд хөрөг зургийн үзэсгэлэн нээгджээ. Гэвч тус үзэсгэлэнг гаргасан уран бүтээлч итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалтаар албан тушаалаасаа буухад хүрсэн Ерөнхийлөгч Пак Гын Хег чармай нүцгэн байдлаар дүрсэлсэн хөргийг өлгөсөн байсан нь асуудал үүсгэсэн байна.
Үзэсгэлэнг үзсэн зарим Пак Ерөнхийлөгчийн дэмжигчид тус зургийг хармагцаа уурлаж бухимдан хананаас хуулж, урж тасдах зэргээр зүй бус авирлаж бүр зодоон гарах дөхсөн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Үзэсгэлэнг Пак Ерөнхийлөгч болон авлигын дуулианы гол дүр болох найз Чой Сун Шил нараас сэдэвлэсэн бөгөөд 22 зураач нэгдэн гаргажээ.
XIX зууны Францын зураач Эдуард Манегийн алдартай уран бүтээл болох “Олимпиа” зургийн загвараар уг хөргийг Ли Ко Янг зуржээ. Тэрбээр зурагт 2014 онд сүйрсэн Севол хөлөг, авлигын дуулианд холбогдож, Ерөнхийлөгчийн улстөрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байсан нь илэрсэн найз Чой Сун Шил зэргийг ч мөн дүрсэлсэн байх юм. Тэгвэл уг үзэсгэлэнгийн талбай руу Пакийг дэмжигч 20 гаруй хүн дайрч, хөрөг зургийг хуулж, уржээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.