• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хоньгүй хот чимээгүй мэлмэрнэ

Төв аймгийн Борнуур сумын нутгийг зорилоо. 124-ийн давааны орчимд Зүрх уулын өвөр Нарт багийн нутаг дэвсгэрээр Улаанбаатар-Дарханыг холбосон төв зам дайран өнгөрнө. Их хотын нүргэлсэн чимээ алсран одож, засмал замаар төмөр хүлгийн хурд мэдэн давхиж явахдаа “Хязгаарлалтын бүс” хэмээн тод хараар дармалдаж бичсэн модон самбартай таарав. Самбараас ердөө нэг км-ын зайд  айл өвөлжих бөгөөд цаг үеийн нөхцөл байдал ямархуу байгааг сонирхон зам салж, гэрийнх нь гадна очлоо. Суурь хэсгийг нь блокоор өрж, дээвэр хэсгийг модоор барьсан өвөлжөө, малын хашаа, хөдөөгийн нийтлэг л нэгэн төрх.  Нохой хуцаж, машин сигналдах чимээнээр гэрийн эзэн  гарч ирэн учир явдлыг сураглаж,  “Зураг авахгүй, нэр хэлэхгүй” гэх хатуу болзол тавьсны эцэст  манай сурвалжлах багийг гэртээ урьсан юм.  Тэднийх Борнуур сумын харъяат иргэн Б-ынх.
 
Гэрт ормогц төслийн зуухан дээр тогоо тавьж, боорцог хайрч байх нь тэр. Гэрийн эзэн ч биднийг халуун боорцогоор дайлж, яриа дэлгэлээ. Тэрбээр уг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. 1997 онд нутгаасаа гарч, нийслэл хотыг бараадсан гэнэ. Харин 2008 оноос мал маллаж эхэлжээ. Эцэг, эх нь нас дээр гарч, малын хойноос хөөцөлдөж чадахгүй болсон учраас бүх малаа хүүхдүүддээ хувааж өгөх үед  400 гаруй мал таслаж, буурлын буяныг өсгөх зорилгоор мал маллаж эхэлжээ. Малчин айлын амьдрал ямар байдаг билээ, тэр л жишгээр гэрийн эзэн маллаа маллаж, харин эхнэр, хүүхэд нь нийслэл хотод сурч, хөдөлмөрлөдөг аж. Тэднийх гурван хүүхэдтэй хоёр том нь охин, бага хүүхэд нь нас бага учраас тэр бүр эцэгтээ туслаж чаддаггүй. Гэтэл оны өмнөхөн тухайн бүс нутагт гоц халдварт хонины цэцэг өвчин гарсан байна. 
 
240 хоньтой айл 40 хоньтой л үлджээ
 
Эхэндээ саахалт айлынх нь хонинд халуурах, тууралт гарах шинж тэмдэг илэрч, сумын мал эмнэлэг, онцгой байдлын албанд ханджээ. Малчдын бэлчээр нэг учраас хонины цэцэг өвчин яах ийхийн зуургүй тархаж ч мэдэх нөхцөл байдал үүссэн тул мань ах ч өвчин дөнгөж гармагц л бүх хонио вакцинжуулсан гэнэ. Хонины цэцэг өвчин нь зөвхөн хонинд л халддаг бөгөөд бусад мал, амьтанд халддаггүй учраас тэр л дээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийнхүү яаралтай авсны дүнд тэдний малд цэцэг өвчний халдвар илрээгүй байна. Харин тэдний хойхно орших Төв аймгийн Жаргалант сумаас нутаг сэлгэн оторлож буй саахалт айлын хоёр хөгшний хоттой хонин сүргийн 200 нь  тус хэцүү нэрт өвчний улмаас устгалд оржээ.
 
Б-ын хэлж буйгаар гэрийн эзэд тэтгэвэртээ гарсан хөгшид байдаг аж. Гавъяаныхаа амралтад суусан хоёр хөгшин зүгээр суухгүй гэсэндээ айлын мал маллаж эхэлсэн ч, гоц халдварт өвчний улмаас ийнхүү 200 хонио устгалд оруулж, эдүгээ 160 гаруй ямаа, 40 хоньтойгоо үлдсэн байна. Энэ тухай бидэнд ярихдаа ахын царай барайж байсныг нуух юун. Ганцаараа амьдардаг ажилсаг эл эрхэм хоёр хөгшинд чадах ядахаараа туслаж, малыг нь ойртуулж, хааяа нэгнийдээ цуглан хууч хөөрч, 200-аар тоологдох хонийг нь устгалд оруулахыг нүдээр үзсэн учир ийн санааширсан ч байж  мэднэ. Тэр жилийн нэг зуднаар нагац ахынх маань  хамаг малаа хиаруулж байсан юм даг. Тухайн үед нагац ахын амнаас үг ч гарахгүй, дотроо мэгшиж байсан тэр дүр төрх санаанд зэрвэсхэн бууж байлаа. Гэрийн эзэн “Манай хоёрын хонь хааяа нийлээд л байдаг юм. Гэтэл нэг өдөр тэдний  нэг хонинд өвчний шинж тэмдэг илэрдэг юм байна.  Намайг дуудмагц нь би ч гүйж очоод хонийг нь үзээд, шууд л сумын мал эмнэлгийнхнийг дуудсан. Үүний дараа шууд л манайх бүх хонио вакцинжуулсан юм. Гэхдээ энэ хавиар бэлчээрлэдэг учраас дахин өвчин дэгдэх магадлалтай гэж  байна билээ.
 
Бэлчээр угаасаа нэг болчихсон юм чинь. Сая пост гарахад  хамгийн их айлгасан нь манайх. Саахалт айл маань ирэхдээ хуцтай ирсэн юм. Манайх ч бас тэдний хуцыг тавьсан учраас тэр. Тэгээд өвчин гарч эхэлмэгц л шууд бүх хонио вакцинжуулчихсан болохоор гайгүй л өнгөрлөө. Нэг талдаа азтай” хэмээв. Ийн ярьж суухдаа “Малчид амьжиргааны эх үүсвэрээ устгалд оруулчихлаа. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нөхөн олговор олгохгүй гэнэ билээ” гэж ярилаа. Бид ч албаны хүмүүсээс тодруулж өгөхөө амлаж, нийслэл хот руу буцах бэлтгэлээ базаав.
 
Хяналтгүй отор нүүдэл, малын худалдаа өвчний тархалтын шалтгаан болж байна 
 
Бидний очсон айл хонины цэцэг өвчин дэгдсэн бүсийн ердөө л нэг жишээ гэдгийг энд дурьдах нь илүүц биз. Учир нь хамгийн сүүлд авсан мэдээгээр гэхэд  өвчний голомт бүхий найм, халдвар тархах эрсдэлтэй хоёр, нийтдээ 10 аймгийн 41 суманд хонины цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт хийж буй аж. Тэгэхээр хэдэн зуун малчид халуун нар, ширүүн бороо, цасыг туулан өсгөж, үржүүлж ирсэн буянт хонин сүргээ мянга мянгаар нь устгалд оруулсны ердөө нэг нь л энэ.
 
Гэхдээ энд төр буруугүй гэдгийг дээрх жишээ баталсан билээ. Малын өвчин гэдэг эсрэгээрээ хийсч ирдэггүй хэлж ирдэг гэмээр. Учир нь халдварт өвчин дөнгөж гармагц л малаа вакцинжуулсан эрхэм нэг ч малын хорогдолгүй байгааг бид харлаа. Ерөнхийдөө халдварт өвчин өргөн хүрээнд тархахад хяналтгүй отор нүүдэл, малын худалдаа нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.  Бид малын өвчин тархах гол шалтгааны талаар Мал эмнэлэг, үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуягтай уулзаж тодрууллаа. Тэрбээр “Мэдээж ганц шалтгааны улмаас хонины цэцэг өвчин ийм өргөн хүрээнд тархсан гэж ойлговол өрөөсгөл болно. Гэхдээ голлох шалтгааны нэг нь хяналтгүй отор нүүдэл болж байна.
 
Малчид нэг аймагт оторлоод буцаж нутагтаа ирэхдээ гоц халдварт өвчний халдвар тараах асуудал гарч байгаа. Мөн нэг хүчин зүйл нь  малын худалдаа. Өвчний голомт бүхий нэг орон нутгаас нөгөө орон нутаг руу ялангуяа үржлийн зориулалтаар мал  худалдаалах явдал их байдаг. Энэ нь ч өвчин өргөн хүрээнд тархах голлох шалтгаан болж байна” гэлээ. 
 
Улсын хэмжээнд 16 мянган хонийг устгалд оруулжээ
 
Манай улсад энэ өвөл их хэмжээний цас хоёр удаа л ород 17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ цаг үед дуулгах хамгийн таатай мэдээ нь цасан зуднаас үүдэн малын хорогдол гараагүй. Харин цэцэг өвчнөөр 27 мянган  хонь өвчилж, үүнээс 16 мянгыг нь устгалд оруулсан гэх мэдээллийг албаны хүнээс авлаа. Тус гоц халдварт өвчнийг эмчлэх эмчилгээг эдүгээ анагаах ухаан хараахан нээгээгүй байгаа аж. Тиймээс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг  авч байж л мал сүргээ өвчнөөс хамгаалж чадах учиртай.
 
Тэгвэл энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын батласан хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар бий.  Тэр дагуу үйл ажиллагаа явагдаж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай  хуульд ч гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх тодорхой заалтууд тусгагдсан байдаг.
 
Иймээс хууль, тухайн заавар, журмын зохицуулалтын дагуу  хонин цэцэг өвчний үед өвчилсөн малыг устгах арга хэмжээг авч байна. Гэхдээ одоогийн байдлаар Дундговь, Сэлэнгэ, Хэнтий гэсэн гурван аймагт  гоц халдварт өвчний эсрэг тэмцэх арга хэмжээ буюу устгал бүрэн гүйцэд дуусаагүй” гэв. Иймд нэгэнт эмчилгээгүй учир, үлдсэн 11 орчим мянган хонийг ч аюулгүй байдлын үүднээс устгалд оруулахаас өөр аргагүй бололтой. 
 
Хонины цэцэг өвчний эсрэг 500 мянган тун вакцины нөөц бий 
 
Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-тай Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экс­­портлох, үрийн аж ахуй байгуулах,   хил  орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Улмаар “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 23.6 сая тун вакцин авахаас  таван сая  тун вакциныг өнгөрсөн сарын 27-ны өдөр авч, голомт дэгдэлт үргэлжилж буй найм, эрсдэлтэй хоёр, нийтдээ 10 аймгийн 41 сумын малчдын хонийг вакцинжуулж эхэлсэн байна.
 
...Төв аймгийн Жаргалант сумаас нутаг сэлгэн оторлож буй саахалт айлын хоёр хөгшний хоттой хонин сүргийн 200 нь  тус хэцүү нэрт өвчний улмаас устгалд оржээ. Б-ын хэлж буйгаар гэрийн эзэд тэтгэвэртээ гарсан хөгшид байдаг аж. Гавъяаныхаа амралтад суусан хоёр хөгшин зүгээр суухгүй гэсэндээ айлын мал маллаж эхэлсэн ч, гоц халдварт өвчний улмаас ийнхүү 200 хонио устгалд оруулж, эдүгээ 160 гаруй ямаа, 40 хоньтойгоо үлдсэн байна...
 
Энэхүү үйл ажиллагаа эдүгээ үргэлжилж буй бөгөөд эхний ээлжинд орж ирсэн таван сая вакцины 90 хувийг зарцуулахаар төлөвлөжээ. Харин одоогийн байдлаар шууд гаргах боломжит вакцины нөөц 500 мянган тун байгаа аж. Мөн тун удахгүй дахин есөн сая тун вакцин ОХУ-аас ирэх бол  үлдсэн тун нь ирэх сарын сүүлч гэхэд ирсэн байх гэнэ. Улмаар нийт 23.6 сая тун вакциныг хүлээн авсны дараа улсын хэмжээнд өвчний халдвар тархах эрсдэлтэй, голомт бүхий 15 аймгийн бүх сумдын малчдын хонийг вакцинжуулалтад хамруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр салбар яам ажиллаж буй юм байна. 
 
Нөхөн олговор олгохгүй гэх асуудал яригдаагүй
 
Төв аймгийн Борнуур сумын иргэний захиас ёсоор нөхөн олговор олгохгүй гэсэн чиглэл салбарын төвшинд яригдсан эсэхийг мөн Мал эмнэлэг, үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуягаас тодруулсан юм. Бидний сонирхсон асуултад тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.4-т  өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан бол тухайн үед уг мал зах зээлд ямар ханштай байгааг улсын дунджаар бодож 90 хувийг нь Засгийн газраас олгоно гэж заасан байдаг.
 
Нөхөн олговор олгохгүй байх талаар ямар ч заалт байхгүй. Энэ хуулийнхаа заалтаар л зохицуулагдана. Өвчнийг таслан зогсоосны дараа нөхөн олговрын асуудлыг хэлэлцдэг. Тэр хүрээнд явагдана. Түүнээс биш олгохгүй гэсэн асуудал яригдаагүй” гэж хариуллаа. Ямартай ч, Засгийн газар, салбар яамны төвшинд малаа устгалд оруулсан малчдад нөхөн олговор олгохгүй байх талаар ямар ч асуудал хэлэлцэгдээгүй аж.  
 
Хонины цэцэг өвчин 1800-аад оны үед Их Британид дэгдэж байжээ
 
Хонины цэцэг өвчин нь поксвирүсийн язгуурын каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг байна. Вирүс нь гадаад орчин, малын биемахбод, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгалдаг байна. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн болон нууц үедээ байгаа хонь  бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирлогдсон хашаа, хороо, тэжээл, хэвтэр, бууцаар дамжин халдвар тархана. Цэцэг өвчнөөр хонь  нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх бөгөөд  өсвөр болон эрлийз мал илүү мэдрэмтгий байдаг гэнэ.  
 
Өвчний нууц үе 21 хүртэл хоног байдаг байна. Цэцэг өвчнөөр өвчилж буй хонины биеийн халуун 41С хүрч 1-5 өдрийн турш үргэлжилж, нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширох, амьсгал түргэсэх, цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт гарч, ус, тэжээлд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Дэлхий дахин цэцэг өвчний тархалт  хойд Африк, Энэтхэг, Хятад, Бангладеш,  Ойрхи Дорнодод өргөн хүрээтэй байдаг гэнэ. Ялангуяа Ойрхи Дорнодод манайх шиг орон нутаг дамжин, бүр улс дамжин хонь худалдаалах, солилцох асуудал их байдаг учир өвчин өргөн хүрээнд тархсан байдалтай байдаг юм байна. Гэхдээ уг өвчин хүнд халдахгүй. Мөн Их Британид ч тус өвчин дэгдэж байсан түүхтэй гэнэ.  
 
Тухайн үед тус улсын Засгийн газраас оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд 1800-аад оны үеэс дахин цэцэг өвчин гараагүй байна. Тэдний туршлагыг авч үзвэл, хуулиараа маш хатуу зохицуулсан байдаг юм билээ. Тодруулбал, Амьтан, ургамлын эрүүл мэндийн агентлаг гэж байдаг бөгөөд  тухайн малчин, фермер малд нь ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай уг байгууллагад хандан малын эмчид дуудлага өгөх үүрэгтэй байдаг аж. Хэрэв ингээгүй тохиолдолд гэмт хэрэгт тооцон шийтгэл ногдуулдаг талаархи туршлага байх юм. 
 
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл батлагдвал...
 
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн  төслийг өргөн барьсан.  Манай улс  1993 онд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх  баталсан бөгөөд уг хуулиар  мал эмнэлгийн болон  үржлийн үйлчилгээг нэгэн зэрэг зохицуулж  ирсэн. Гэтэл зарчмын хувьд эрс ялгаатай хоёр үйлчилгээг  цаашид нэг хуулиар зохицуулах боломжгүй болоод байгаа учраас ийнхүү  бие даасан хуультай болгохоор салбар яам хуулийн төсөл боловсруулсан гэсэн сайхан мэдээ байна. Хуучин  социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед улсаас өгсөн албан даалгавраар ажлаа явуулдаг байсан бол 1990 он гарч, зах зээлийн системд шилжсэнээр мал, төрөөс хувийн өмчид шилжсэн байдаг.
 
Мөн гадаад худалдаа хөгжсөнөөр малыг амьдаар нь хил давуулах гэх  мэт тохиолдол гарах болсон ч, хилийн төвшинд тавих мал эмнэлгийн хяналт буурсантай холбоотойгоор  манай улсад өмнө нь байгаагүй өвчин шинээр гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгвэл Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих асуудлыг зохицуулахаас гадна худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийн үед мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм.
 
Мөн мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ. Зарим төрлийн халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасгах гээд олон талын эерэг нөлөөтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 
 
Малчид ч хариуцлагатай болмоор...
 
Эцэст нь тэмдэглэхэд, мал сүрэг бол тухайн өрхийн хувийн өмч байдаг. Гэтэл аливаа гоц халдварт өвчний тархалтын үед гараа хумхиад, төр засгаас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх бол хэмээн хүлээн суух биш хариуцлагаа ухамсарлан вакцинжуулалтад цаг тухайд нь хамрагддаг байх хэрэгтэйг сануулъя. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад малаа хамруулж, боломжоороо даатгалын үйлчилгээг амьдралдаа нэвтрүүлж хэвшвэл улс ч,  тухайн иргэн ч аливаа гоц халдварт өвчний тархалтын үед ноцтой хохирол амсахгүй гэдэг нь мэдээж биз. Энэ удаагийн хонины цэцэг өвчний дэгдэлтийн улмаас төр, засгаас их хэмжээний хөрөнгө зарцуулан вакцинжуулалтыг хийж эхэлсэн нь ч улсаас малчинд үзүүлж буй маш том дэмжлэг юм. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”
Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
“Ганц очноос ноцсон аюул”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
С.Бямбацогт: Цагдаагийн алба...
“Бөрнли”, “Кристал Палас”...

Хоньгүй хот чимээгүй мэлмэрнэ

Даваахүү 2017-01-18

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”
Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
“Ганц очноос ноцсон аюул”
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 өдрийн өмнө өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

2 өдрийн өмнө өмнө

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-03 өмнө

Г.Занданшатан ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-03 өмнө

Шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

2025-07-03 өмнө

2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2025-07-03 өмнө

Хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх эрх зүйн орчныг бий болголоо

2025-07-03 өмнө

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө

2025-07-03 өмнө

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-07-03 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-07-03 өмнө

Өдөртөө 23-25 хэм дулаан байна

2025-07-02 өмнө

Боловсролын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-02 өмнө

МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо

2025-07-02 өмнө

Ерөнхий сайд суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

САНАЛ БОЛГОХ
2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-06-30 өмнө

Задгай төсөв, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-06-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-06-30 өмнө

"ДЦС-4"-Наадамчдын замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

2025-06-30 өмнө

Зайсангийн гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөө өглөө 7 цагт нээлээ

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-01 өмнө

Ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох АМРАЛТ, СУВИЛЛУУД

2025-06-30 өмнө

Өдөртөө 24-26 хэм дулаан байна

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-06-30 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2025-07-01 өмнө

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-01 өмнө

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

2025-06-30 өмнө

Даншиг наадамд түрүүлж шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-02 өмнө

Боловсролын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-07-03 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-07-01 өмнө

АН-ынхан “.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

2025-07-03 өмнө

Өдөртөө 23-25 хэм дулаан байна

2025-06-30 өмнө

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо

2025-07-02 өмнө

Ерөнхий сайд суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах