• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Надад тохиолдсон шинэ жил

Шинэ жил ойртох тусам хаа сайгүй шинэ жилийн сэдэвтэй дуунууд эгшиглэж байдгийн дотор Шведийн алдарт "АВВА" хамтлагийн "Happy New Year" дуу хамгийн сор нь байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ дууг аялахгүй, мэдэхгүй, нэг удаа ч болов сонсч байгаагүй хүн гэж үгүй байх. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчид энэ л дууг сонсохоор шинэ жилийн холбогдолтой гэгээлэг дурсамжууд хөвөрдөг билээ. Мэдээж миний шинэ жил хамгийн түрүүнд хамт олны шинэ жилээр эхэлсэн. Сэтгүүл зүйн салбарынхан бид завгүй их ажлын хажуугаар хуучин оны амжилт бүтээлээ дүгнэж, шинэ оноо угтан баярлах шинэ жилийн баяраа халуун бүлээрээ тэмдэглэнэ гэдэг нэлээд асуудал гээд хэлчихэд хилсдэхгүй.

Учир нь манай хамт олон өдөр тутмын “Монголын мэдээ” сониныхоо хажуугаар www.mminfo.mn сайтаараа цаг, минут тутамд мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэх үүрэг даалгавартай хамт олон. Тиймээс ч жил бүр арванхоёрдугаар сарын 31-тэй  зэрэгцээд л шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд манай хамт олны шинэ жил арванхоёрдугаар сарын 28-нд боллоо. Бидний шинэ жил ёстой нөгөө шагнал, сугалаа хоёртоо бялуурсан шинэ жил болсон доо. Газрын диваажин Хайнанд аялах эрх, фитнес клубт явах эрх, аяга, таваг, хундаганы комууд, аяллын цүнх, LCD телевиз гээд шилдэг сайхан шагнал, урмын үг хоёртоо бялуурч шинэ оныг угтлаа.

Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жил улс орон даяараа уртаас урт буюу дөрөв хоног амарсан. Бүх нийтээрээ амарч байгаа болоод ч тэр үү, миний хувьд 2017 оны шинэ жил цагаан сар шиг л байлаа. Миний ээж хотоос холгүй хөдөө амьдардаг. Тиймээс урт амралтыг далимдуулаад ээждээ эрхлэнгээ шинэ оноо угтахаар би хөдөөг зорив. Урд хөршид амьдардаг бага эгч, Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг ах нар маань ч гэр бүлийн хамтаар шинэ оноо ээжтэй минь угтахаар хамтдаа хөдөө явсан юм. Дашрамд дуулгахад, би дээрээ гурван ахтай, гурван эгчтэй, хоёр ихэр эрэгтэй дүүтэй.

Тэгээд надаас бусад нь гэр бүлтэй болж, 2-3 хүүхэдтэй болсон өнөр өтгөн гэр бүлтэй юм. Тиймээс цэцэрлэг, сургууль, ажил нь амарсан хүмүүс бүгд хөдөөг зорьсон хэрэг. Ингээд ээжийн минь умгар гэр шинэ жилийн үдэш амар мэндээ мэдэлцэх ах, эгч нараас минь гадна, тоглоомоо булаацалдан уйлалдах өхөөрдөм хөөрхөн дүү нарын инээд хөөрөөр цалгих шиг л болсон. Яагаад ч юм би хөдөө гэртээ очих бүртээ бурхан болсон аав минь тосч гарч ирээд үнсэх юм шиг санагдаад, нулимастай нүдтэй л ээжтэйгээ уулздаг болсон. Гэхдээ аавгүй угтаж байгаа хоёр дахь шинэ жилийн баяраараа би ээжтэйгээ уйлж биш, инээж уулзаад ирсэн. Хотын саарал утаанаас гарсан бид хөдөөний цэнгэг агаарт тоглож наадаад, хамаатан садныдаа зочилж, шинэ жилийн бууз чануулж идээд л ёстой цагаан сар шиг шинэ жилийг тэмдэглээд ирсэн дээ.

Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг Улаанбаатартаа угтсан юм. Утаатай ч гэсэн улсын нийслэл минь шинэ он гарсан болоод ч тэр үү нэг л сайхан өнгөлөг. Утаанаас болсон уу, яасан ямар ч байсан сүүлийн жилүүдэд шинэ оны анхны нарыг уулан дээр гарч хардаг уламжлалтай болоод байгаа. Тиймээс миний хувьд ч эртлэн босч шинэ оны анхны нар харсан зургаа цахим хуудсандаа байршуулсан найзуудынхаа зургуудыг үзэж, өглөөг угтав. Шинэ оны эхний өдөр дулаахан сайхан өдөр байлаа. Тиймээс ч цанын бааз орж, найзуудтайгаа цасан дээр тоглохоор шийдээд гарлаа. Амралтын өдөр учир цанын баазууд үйлчлүүлэгч олонтой түрээсийн чарга ч олдохгүй байв.

 Нэгэнт зорин очсон учир даараад халуун аарцаа уугаад амарч байгаа гэр бүлийн чаргыг гуйж, хэд сайхан гулгаж авлаа. Нэг үеэ бодвол нийслэлчүүд маань амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээд сурчихсан юм уу гэж харсан. Учир нь амралтын өдөр ажиллаж байгаа бүх л үйлчилгээний газрууд оочер дараалалтай ачаалалтай байсан ч уур бухимдал багатай зөв боловсон үйлчлүүлж байгаа харагдсан. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа талаар дээр дооргүй шуугиж, зарим нэг нь шинэ жил тэмдэглэхийг эсэргүүцэж байсан. Гэхдээ энэ л баяр цоо шинээр эхлэх, ирээдүйн сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг хүмүүст өгдөг гэдэгт итгэдэг. Тиймээс ч энэ жилийн шинэ жил ч гайхалтай сайхан болж өнгөрлөө. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Израилын Ерөнхий сайдыг авлигын...
2016 оны NBA-ын талбайд болсон...

Надад тохиолдсон шинэ жил

Отгонмягмар 2017-01-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Надад тохиолдсон шинэ жил

Шинэ жил ойртох тусам хаа сайгүй шинэ жилийн сэдэвтэй дуунууд эгшиглэж байдгийн дотор Шведийн алдарт "АВВА" хамтлагийн "Happy New Year" дуу хамгийн сор нь байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ дууг аялахгүй, мэдэхгүй, нэг удаа ч болов сонсч байгаагүй хүн гэж үгүй байх. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчид энэ л дууг сонсохоор шинэ жилийн холбогдолтой гэгээлэг дурсамжууд хөвөрдөг билээ. Мэдээж миний шинэ жил хамгийн түрүүнд хамт олны шинэ жилээр эхэлсэн. Сэтгүүл зүйн салбарынхан бид завгүй их ажлын хажуугаар хуучин оны амжилт бүтээлээ дүгнэж, шинэ оноо угтан баярлах шинэ жилийн баяраа халуун бүлээрээ тэмдэглэнэ гэдэг нэлээд асуудал гээд хэлчихэд хилсдэхгүй.

Учир нь манай хамт олон өдөр тутмын “Монголын мэдээ” сониныхоо хажуугаар www.mminfo.mn сайтаараа цаг, минут тутамд мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэх үүрэг даалгавартай хамт олон. Тиймээс ч жил бүр арванхоёрдугаар сарын 31-тэй  зэрэгцээд л шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд манай хамт олны шинэ жил арванхоёрдугаар сарын 28-нд боллоо. Бидний шинэ жил ёстой нөгөө шагнал, сугалаа хоёртоо бялуурсан шинэ жил болсон доо. Газрын диваажин Хайнанд аялах эрх, фитнес клубт явах эрх, аяга, таваг, хундаганы комууд, аяллын цүнх, LCD телевиз гээд шилдэг сайхан шагнал, урмын үг хоёртоо бялуурч шинэ оныг угтлаа.

Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жил улс орон даяараа уртаас урт буюу дөрөв хоног амарсан. Бүх нийтээрээ амарч байгаа болоод ч тэр үү, миний хувьд 2017 оны шинэ жил цагаан сар шиг л байлаа. Миний ээж хотоос холгүй хөдөө амьдардаг. Тиймээс урт амралтыг далимдуулаад ээждээ эрхлэнгээ шинэ оноо угтахаар би хөдөөг зорив. Урд хөршид амьдардаг бага эгч, Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг ах нар маань ч гэр бүлийн хамтаар шинэ оноо ээжтэй минь угтахаар хамтдаа хөдөө явсан юм. Дашрамд дуулгахад, би дээрээ гурван ахтай, гурван эгчтэй, хоёр ихэр эрэгтэй дүүтэй.

Тэгээд надаас бусад нь гэр бүлтэй болж, 2-3 хүүхэдтэй болсон өнөр өтгөн гэр бүлтэй юм. Тиймээс цэцэрлэг, сургууль, ажил нь амарсан хүмүүс бүгд хөдөөг зорьсон хэрэг. Ингээд ээжийн минь умгар гэр шинэ жилийн үдэш амар мэндээ мэдэлцэх ах, эгч нараас минь гадна, тоглоомоо булаацалдан уйлалдах өхөөрдөм хөөрхөн дүү нарын инээд хөөрөөр цалгих шиг л болсон. Яагаад ч юм би хөдөө гэртээ очих бүртээ бурхан болсон аав минь тосч гарч ирээд үнсэх юм шиг санагдаад, нулимастай нүдтэй л ээжтэйгээ уулздаг болсон. Гэхдээ аавгүй угтаж байгаа хоёр дахь шинэ жилийн баяраараа би ээжтэйгээ уйлж биш, инээж уулзаад ирсэн. Хотын саарал утаанаас гарсан бид хөдөөний цэнгэг агаарт тоглож наадаад, хамаатан садныдаа зочилж, шинэ жилийн бууз чануулж идээд л ёстой цагаан сар шиг шинэ жилийг тэмдэглээд ирсэн дээ.

Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг Улаанбаатартаа угтсан юм. Утаатай ч гэсэн улсын нийслэл минь шинэ он гарсан болоод ч тэр үү нэг л сайхан өнгөлөг. Утаанаас болсон уу, яасан ямар ч байсан сүүлийн жилүүдэд шинэ оны анхны нарыг уулан дээр гарч хардаг уламжлалтай болоод байгаа. Тиймээс миний хувьд ч эртлэн босч шинэ оны анхны нар харсан зургаа цахим хуудсандаа байршуулсан найзуудынхаа зургуудыг үзэж, өглөөг угтав. Шинэ оны эхний өдөр дулаахан сайхан өдөр байлаа. Тиймээс ч цанын бааз орж, найзуудтайгаа цасан дээр тоглохоор шийдээд гарлаа. Амралтын өдөр учир цанын баазууд үйлчлүүлэгч олонтой түрээсийн чарга ч олдохгүй байв.

 Нэгэнт зорин очсон учир даараад халуун аарцаа уугаад амарч байгаа гэр бүлийн чаргыг гуйж, хэд сайхан гулгаж авлаа. Нэг үеэ бодвол нийслэлчүүд маань амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээд сурчихсан юм уу гэж харсан. Учир нь амралтын өдөр ажиллаж байгаа бүх л үйлчилгээний газрууд оочер дараалалтай ачаалалтай байсан ч уур бухимдал багатай зөв боловсон үйлчлүүлж байгаа харагдсан. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа талаар дээр дооргүй шуугиж, зарим нэг нь шинэ жил тэмдэглэхийг эсэргүүцэж байсан. Гэхдээ энэ л баяр цоо шинээр эхлэх, ирээдүйн сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг хүмүүст өгдөг гэдэгт итгэдэг. Тиймээс ч энэ жилийн шинэ жил ч гайхалтай сайхан болж өнгөрлөө. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

17 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

17 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

17 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

17 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

17 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

17 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

17 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

17 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

17 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

17 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах