Туркид энэ оны долдугаар сард цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараа онц байдал тогтоосон байдаг. Гэвч цэргийнхэн бэлэн байдалд ажиллаж буй энэ үед тус улсын Истанбул хотод өнгөрөгч бямба гарагт хөлбөмбөгийн талбайн орчимд хоёр ч удаагийн цуврал дэлбэрэлт болсны улмаас 38 хүн амь үрэгдэж, 166 хүн гэмтэж бэртлээ.
Нас барагсдын ихэнх нь цагдаагийн ажилтнууд байжээ. Дэлбэрэлт Истанбулын “Бешикташ” багийн Водафоне аренагийн ойролцоо болсон байна. Тус талбайд “Бешикташ” болон “Бурсаспор” багийн тоглолт дууссаны дараа цэнгэлдэхийн гадна эхний дэлбэрэлт болж, үүнээс нэг ч минут өнгөрч амжаагүй байхад ойролцоох Мака паркийн орчимд мөн нэг эрэгтэй амиа золиосолжээ.
Дэлбэрэлтийн дараа тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хэвлэлийн бага хурал зарлаж, нас барагсдын 30 нь цагдаа, долоо нь энгийн иргэн, нэгийнх нь хэн болохыг нь тогтоогоогүй байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн хэрэгт сэжиглэн олон хүнийг баривчилжээ.
Тэгвэл хэргийн хариуцлагыг курдын босогчид хүлээхээ мэдэгдэн, тус халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээгээд байна. Туркийн хамгийн том хот Истанбулд болсон халдлагын дараа Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган террористуудын эсрэг эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.