Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай II дугаар багийн “Цэнгэл” нууранд 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага энэ сарын 15-нд тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг татан гаргасан аж. Уг хэргийг тодруулбал, Түнэл сумын иргэн Б, Н, Г нарын хүмүүс өвөлжөөнөөсөө өвс татахаар явж байгаад нуурын мөс цөмөрч автомашин нь живсэн байна.
Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүнтэй, хужиртай нуур юм байна. Нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул дээрхи иргэд нууран дээр явж байгаагаа мэдэлгүй ийнхүү мөс нь цөмөрч машин нь живсэн ажээ. Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжсан гэнэ.
Живсэн машин нуурын эргээс 40, дөрвөн метрийн гүнд живсэн байсан аж. Энэхүү дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 албан хаагч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.